АНУ-ын Калифорни муж улсын хойд болон өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймэрт амиа алдсан хүний тоо 31 болж нэмэгдсэн тухай “Associated Press” агентлаг тус муж улсын эрх баригчдын мэдээллээс иш татан уламжлав.

Калифорни муж улсын хойд хэсэгт оршдог Парадайс хот бараг бүхэлдээ шатсан бөгөөд тус хотоос зургаан хүний цогцсыг илрүүлжээ. Энэ бүсэд 23 хүн, харин өмнөд хэсэгт хоёр хүн амиа алдлаа гэж урьд нь мэдээлж байв.

“Associated Press” агентлагийн мэдээлж буйгаар, Калифорни муж улсын хойд хэсэг 228 хүний хувь заяа тодорхойгүй хэвээр байна. Энэ жил тус муж улсын хойд хэсэгт ойн түймэрт хамгийн олон хүн амиа алджээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS