Калифорни муж улсад гараад байгаа гал түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 63 хүрч, нийт 634 хүн сураггүй алга болоод байна гэж албаны хүмүүс өчигдөр мэдээллээ.

Үүнээс гадна муж улсын өмнөд нутгийн хэд хэдэн хэсэгт гал гарсны улмаас 2 хүн амиа алдсан байна. Ингэснээр гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нийт 65 болжээ.

Өнөөдөр хэдэн зуун гал сөнөөгч, цэргийн албан хаагчид шатсан машин, сүйдсэн байшин барилгыг шалгаж, эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Калифорни муж улсын түүхэнд байгаагүй гамшгийг энэ удаагийн буюу энэ онд гарсан гал түймэр дагуулж байна. Одоогийн байдлаар гал түймрийн аюул бүрэн дуусаагүй байгаа учир хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа юм. 

Тус муж улсын захирагч гамшигтай холбогдуулан Д.Трампын засаг захиргаанаас тусламж хүсээд байгаа билээ. Гэсэн хэдий ч Д.Трамп ойн аж ахуйн менежмент сул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй гэж Калифорни муж улсын албаны хүмүүсийг буруушаасан билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN