Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башёд нэг ч Их аваргагүйгээр башё үргэлжилж байна. Их аваргагүй өчигдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил, нэг  ч  унаагүй башёг тэргүүлж буй шинэхэн Озэки Точиношины тэргүүллийг зогсоож  давлаа. Тэрбээр 3 даваа 3 унаатай болсон бол Точиношин 5 даваа нэг  унаатай болов. Энэ өдөр Митакүмэ, Гойэдо нар учраагаа давсан бол Ичиножёо А.Ичинноров өнөөдөр Котоошогикүд унасан юм.

Их аварга Какүрюү баруун тохойндоо гэмтэл авснаас болж өчигдрөөс Нагоя башёг орхиж байгаа бөгөөд тэрээр башёгийн эхний 3 өдөр давсан ч сүүлийн 2 өдөр дараалан унасан юм.


Эх сурвалж:МОНЦАМЭ агентлаг