Дуучин Кайли Миног, реалити шоуны од Кайли Женнерийг "Кайли" гэсэн барааны тэмдэг авахыг албан ёсоор эсэргүүцэн гомдол гаргасан юм. Гэхдээ нэрнээс болж маргалдах нь түүнд инээдтэй байсан талаар саяхан өгсөн ярилцлагынхаа дундуур хэлжээ. 

21 настай Кайли Женнер нь 2014 онд тус “trademark”-ийг Америкийн хувцас болон гоо сайхны брэндийнхээ таних тэмдэг болгох хүсэлтээ гаргасан байна. Үүний дараагаар Австралийн дуучны хуулийн төлөөлөгч уг асуудалд оролцсоноор, Кайли Женнерийн гаргасан хүсэлтийг Америкийн Патент болон Трейдмаркын Газар нь няцаажээ. 

Гэсэн хэдий ч энэхүү асуудал маш эвтэйхэн зохицуулагдсан талаар дуучин  уг ярилцлагад дурьджээ.