Магадгүй тэр согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн байж болох ч түүний төрсөн өдрийн үдэшлэг цагдаа нарын анхаарлыг татсан байна. Түүний 21 насны үдэшлэг Лос Анжелсийн 2 цагт хаах дүрмийг зөрчсөн учраас цагдаа нар түүний үдэшлэгийг зогсоосон гэнэ. Пүрэв гаригын шөнө Делила хэмээх өндөр зэрэглэлийн шөнийн клубт, нэр хүндтэй зочидоос аваад түүний эгч нар хүрэлцэн ирсэн ч хуулийн дагуу 2 цаг болоход үдэшлэгийг цагдаа нар тараасан байна.Кайли төрсөн өдрөөрөө Dundas брэндийн тусгайлан урласан  мини ягаан даашинз өмссөн нь тэр үдшийн од болгожээ. Төрсөн өдрийн уламжлалаар төрсөн өдрийн эзэн нь бусдаас онцгойрдог ч түүний ягаан мини даашинз нь түүний галбирлаг биенд гайхалтай харагдаж байгааг хэн ч маргахгүй бизээ. Түүний найз Ярис түүнд 1000 ширхэг цагаан, улаан хосолсон сарнай бэлэглэсэн гэнэ. Сурвалжаас сонсоход уг бэлэг нь 5000 долларын үнэтэй гэнэ шүү.