Кайли Женнер амаржаад хэдхэн сар болж байна. Гэтэл хүүхдийнх нь талаар шуугиан дэгдээд эхэлжээ. 5 сарын 2-ны өдөр Кайлигийн охиныг найз залуу Трэвис Скотынх нь биш харин бие хамгаалагч Тим Чунгийнх нь гэж твиттер хэрэглэгчид маргах болжээ. Бие хамгаалагчийнх нь хүүхэд гэсэн жиргээ твиттер хуудаснаа 18 мянган удаа РТ хийлгэж, 47 мянган лаяк авчээ.Гэхдээ бие хамгаалагч залуу маань саяхан “Энэ хүүхэд минийх биш” гэх мэдэгдэл хийсэн байна.