Реалити шоуны од, тэрбумтан уруулын будагны магнат Кайли Женнер реппер найз залуу Травис Скоттоосоо хоёр жилийн дараа салжээ.

Хосууд харилцаагаа засах гэж нэлээд удаан оролдсоны эцэст хэдэн долоо хоногийн өмнө харилцаагаа дуусгахаар шийдсэн гэж TMZ мэдээлэв.

22 настай тэрээр 2017 онд 28 настай Siko Mode-ийн артисттай үерхэж эхэлсэн бөгөөд хэдэн долоо хоногийн дараахан жирэмсэн болсон байна. Одоо тэдний охин Сторми Вебстер нэг настай. Хосууд өнгөрсөн 8 дугаар сарын 27-нд Netflix-ийн гаргасан Травис Скоттын мэргэжлийн замнал болон хувийн амьдралын түүхийг харуулсан “Ээжээ хараач, би нисч чадна” хэмээх баримтат киноны нээлтийн үеэр хамгийн сүүлд хамтдаа харагдсан байна.

Өнгөрөгч амралтын өдөр Жастин болон Хейли Бибер нарын хуримын ёслолд Кайли Трависгүйгээр очсон ба оронд нь гэр бүлийн зарим гишүүд болон охин Стормигийн хамт оролцжээ. 

Травис сүүлийн үед Кайлигийн инстаграмд ч мөн үзэгдэхээ больсон аж.

Тэдний харилцаа одоогоор хязгаарлагдмал байгаа ч охин Стормиг өсгөхөд 50/50 хувьтай хамтран асран халамжлана хэмээн тохирсон тухай The Blast мэдээлсэн байна. Тэдний завгүй амьдралын хэв маяг нь зөрчилдөөн, салалтын гол шалтгаан болсон байж магадгүй хэмээн таамаглаж байна.

"Тэдэнд итгэлцлийн асуудал байсаар байгаа боловч тэдний амьдралын хэв маяг, стрессээс үүдэлтэй бэрхшээлүүд улам бүр нэмэгдсээр байна" гэж People сэтгүүлд эх сурвалж мэдээлжээ.