Tэрээр 10 настай бага балчираасаа олны танил болж, одоо загварын дүр төрх, амжилттай гоо сайхны брэндийн эрхлэгчээс аваад хамгийн чухал нь 7 сартай охин Стормигийн ээж болсон. Glamour сэтгүүлийн намар / өвлийн дугаарт реалити шоуны од, хамгийн залуу тэрбумтан, өөрийн биеийн хамгийн алдартай хэсэг болох уруулныхаа талаар ярилцлаа. Анх бяцхан охин байхаас “Keeping up with Kardashians”  реалити шоугаар алдартай гэр бүлийн хамт анх гарч ирч байсан бол одоо өөрийн соло карьерыг эхлүүлээд амжилттай яваа билээ. Тэрээр 2015 онд урууландаа дүүргэгч шахуулсан нь маш их шуугиан тарьж байсан. Энэ нь түүний өөртөө итгэх итгэлгүйгээс үүдэлтэй ч сүүлдээ хүмүүс түүний урууланд донтож эхэлсэн гэнэ.  Тус донтолт “Kylies lip challenge”-д оролцоход хүргэсэн. Хүмүүс гадуур нь хүрээлсэн юмуу, силикон шахуулсан уруулаа сошиал ертөнцөөр хуваалцах нь нийтлэг үзэгдэл болжээ. Түүнээс хойш Кайлигийн алхам бүр нь хүмүүсийн анхаарлыг татах болсон гэхэд буруудахгүй.

Тэрээр 2014 онд реппер Тайгатай олны нүдэнд ил романтик харилцаагаа эхлүүлсэн ч тэд удалгүй өөр өөрийн замыг хөөж 2017 оны 4 сараас дуучин Трэвис Скоттой хамт амьдрах болоод удалгүй охин Стормиг төрүүлсэн. Кайли жирэмсэн байхдаа олны хэл амнаас болгоомжлон жирэмслэлтээ нууж чадсан бөгөөд тэд 2 сард охиноо өлгийдөн авсан юм. 

Ээж болсон замналынхаа тухай хуваалцахад “Жирэмслэлт миний биеийг маш их өөрчилсөн гэхдээ надад хамаагүй” гэжээ. Олон жил реалити од байсаны дараа, одоо түүнд ээж байх мөн гоо сайхны брэндээ амжилттай авч явахыг илүүд үзэх болсон гэнэ.