Афганистаны нийслэл Кабул хотод сонгогчдыг бүртгэх төвийн ойролоо амиа золиослогч террористын үйлдсэн дэлбэрэлтийн улмаас 30 гаруй хүн амиа алдаж, ойролцоогоор 50 хүн бэртэл гэмтэл авчээ. Энэ тухай тус улсын Эрүүлийг хамгаалах яамны төлөөлөгч Вахид Мажрухын мэдэгдсэнийг иш татан “Tolo News” телевиз “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Энэ хэрэг орон нутгийн цагаар 10:00 цагт Дашт-е-Барчи дүүрэгт болжээ.

Одоогоор тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хэт даврагсдын бүлэглэлүүдээс нэг нь ч хариуцлага хүлээгээгүй байна.

Энэ оны 10 дугаар сард явуулахаар төлөвлөсөн парламентын болон орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн бүртгэлийг эхлүүлж байгаагаа Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани өмнө нь албан ёсоор зарласан юм. Тэрбээр “Талибан” хөдөлгөөнийг энэ боломжийг ашиглан, сонгуульд оролцохыг уриалсан хэдий ч тус бүлэглэл саналыг хүлээж аваагүй юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг