Гу Харагийн эмгэнэлт үхэл нь К-поп салбарын төгс дүр төрхийг бий болгох дарамт, кибер дайралт, эмэгтэйчүүдийг хамгаалах чадваргүй болсон шудрага ёсны тогтолцооны талаарх шүүмжлэлийг өдөөсөн билээ. 

Дэлхийн өнцөг булан бүрт сая сая шүтэн бишрэгч нь түүний араас гашуудаж байсан. Тэгвэл талийгаачийн өв хөрөнгийг түүний эцэг эх нь залгамжилж магадгүйг олж мэдсэн даруйд тэдний гашуудал нь уур бухимдлаар солигджээ. Хэрвээ гэрээслэл байхгүй бол Өмнөд Солонгосын хуулиар гэр бүлийн гишүүд өв хөрөнгөөс нь хүртэх эрхтэй гэж заасан байдаг. 

Гугийн эцэг эх нь түүнийг бага байхад нь салж, охиноо бусдын асрамжид орхисон юм. Гу Хара К-поп урлагт хөл тавихын өмнө буюу 14 насандаа авга эгчийндээ амьдрахаар нүүж очсон аж. Тиймээс эцэг эхийн үүргээ үл тоомсорлосон эцэг эх нь биш авга эгч нь өв залгамжлах ёстой гэж үзэж буйгаа фенүүд нь илэрхийлжээ. Зарим нь Гу Хараг нас барахаас өмнө эцэг эх нь харилцаагаа сэргээсэн ч байх магадлалтай хэмээн таамаглал дэвшүүлсэн байна. 

К-попын фенүүд нь Гу Хара болон Сулли нарын үхлийн араас гашуудсаар байгаа. Гэвч шинжээчдийн үзэж буйгаар сүүлийн үед болж байгаа эдгээр явдлууд нь амиа хорлолтыг улам бүр өдөөж магадгүй хэмээн эмээж байгаа аж. 

Сэтгэцийн эмч, амиа хорлолтын эсрэг төвийн захирал Пайк Жон Ву CNN-д хэлэхдээ “Олонд нэртэй одуудыг амиа хорлохоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. 2008 онд жүжигчин Чой Жин Силийг амиа хорлосны дараагаас уг явдал огцом нэмэгдсэн" гэж мэдэгджээ. 


Эх сурвалж: https://nextshark.com/