Өмнөд Солонгосын К-поп дуучин Гу Хараг өчигдөр буюу ням гарагт Сөүл дэх гэрээс нь нас барсан байдалтай олжээ. Үхлийн шалтгааныг тогтоогоогүй байна. 

Түүний найз, хамтрагч 28 настай К-поп дуучин Сэлли амиа хорлосноос зургаан долоо хоногийн дараа энэхүү үйл явдал тохиолдсон нь олны сэтгэлийг зовоож буй аж. Гу Хара 2008 онд Кара хамтлагийн гишүүнээр дебют хийсний дараа Өмнөд Солонгос болон Японд бие даасан уран бүтээлчээр ажиллаж байсан. 

Тэрээр өнгөрсөн тавдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлснийхээ дараа “давхацсан олон үйл явдалд сэтгэл өвдсөний улмаас” хэмээн сэтгүүлчдэд тайлбарлаж байсан юм. Тэрээр энэ сард мини цомогоо гаргажээ. 

Goo Hara

Гу өнгөрсөн жил хуучин найз залуугаа шүүхэд өгсөн аж. Тэрээр найз залуугаа өөрийнх нь зөвшөөрөлгүй бичлэг хийж, бэлгийн харьцаанд орж буй бичлэгээ олон нийтэд тараана хэмээн сүрдүүлсэн гэж буруутгажээ. Наймдугаар сард шүүх түүний үсчин найз залуу Чой Жун Бумыг бичлэг тараана гэж заналхийлсэн хэрэгт буруутайг тогтоосон ч зөвшөөрөлгүй бичлэг хийсэнд шийтгэл оногдуулагүй аж.  Харин найз залуу нь уг хэргийг үгүйсгэж, давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасан байна.

Гу Хара өнгөрсөн бямба гарагт инстаграмдаа сүүлийн пост нь оруулсан нь "Сайхан амраарай" гэсэн гарчигтай орондоо хэвтэж буй зургаа нийтлэжээ.

Гугийн хэрэг хэвлэлийн тэргүүлэх нүүрэн дээр гарснаас хойш 275,000 хүн онлайн өргөдөлд гарын үсэг зурж, өшөө авсан порно гэмт хэрэгтнүүдэд илүү хатуу шийтгэл оногдуулахыг Ерөнхийлөгчийн тамгын газраас шаарджээ. 

Өнгөрсөн сард К-поп од Сулли гэрээсээ ухаангүй олдсон ба түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэсэн баримт олдсоныг мэдэгдсэн. Суллиг нас барсны дараа Гу инстаграмаар шууд бичлэг хийн найзынхаа тухай нулимс дуслуулан ярьж, илүү шаргуу ажиллаж амьдрах талаар найздаа амлалт өгч байсан юм. 

Goo Hara

Суллигийн үхэл К-поп одуудад маш их сэтгэлийн  дарамт учруулж байна. Баян улс орнуудад амиа хорлох тохиолдол өндөр байгаа нь сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх дэмжлэг дутмаг байгааг харуулж байна хэмээн шүүмжилжээ. 

Тус салбарт эмэгтэй гэлтгүй эрэгтэй дуучид ч их дарамттай тулгардаг аж. Тэд бодит амьдрал дээр байж боломгүй, хатуу дэг журмыг мөрдөх хэрэгтэй ба олон нийт тэдний амьдралыг нарийн шалгаж, онлайнаар үзэн ядсан сэтгэгдлүүдийг ирүүлдэг байна.

Goo Hara

Sulli

Sulli


Эх сурвалж: https://www.washingtonpost.com/