ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоныг эхнэртэйгээ дүрсээ харж ярихыг Токио хотын Тойргийн шүүх зөвшөөрсөн талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.


Санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн буруутгагдсэн К.Гон Токио хотод саатуулагдаад байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг эхнэртэйгээ уулзах, гар утас, цахим шуудангаар харилцахгүй байх нөхцөлтэйгээр суллаж байсан боловч тухайн сардаа дахин баривчлагдсан байна.


Эх сурвалжуудын мэдээлснээр, Токио хотын Тойргийн шүүх К.Гоныг эхнэртэйгээ нэг хүртэлх цагийн турш дүрсээ харж ярихыг зөвшөөрсөн ажээ. К.Гон сүүлийн 7 орчим сарын хугацаанд эхнэртэйгээ анх удаа ярих гэж буй нь энэ бөгөөд тэд өнөөдөр холбоо тогтоох төлөвтэй байна.


Nissan” компанийн тэргүүн асны өмгөөлөгч нар К.Гоныг эхнэртэй нь уулзуулах хүсэлтийг удаа дараа шүүхэд гаргаж байсан боловч нотлох баримтыг устгаж магадгүй хэмээн үзсэнтэй холбоотойгоор түдгэлзсэн хариуг сонсож байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг