МОСКВА. /АиФ/. Оросын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг хамгийн алдартай газруудын нэг жуулчдын дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгын дүнд жуулчдын хамгийн их зургаа татуулдаг дурсгалт газруудын жагсаалтыг гаргасан байна.


1.Орос жуулчдын хувьд Парис хот дахь Эйфелийн цамхагт хамгийн их зургаа татуулдаг гэнэ. Санал асуулгад оролцогчдын 18 хувь нь энэ газрыг сонгожээ.

2. Туркийн Каппадокия хэмээх байгалийн үзэсгэлэнт газар жагсаалтын хоёрдугаарт орсон байна. 

3. Италийн Ром хотноо оршдог Колизей хэмээх дэлхийн хамгийн том амфитеатр бичигджээ.

4. Москва хотын Улаан талбай жагсаалтын бичигдсэн байна. 

5. Нью-Йорк хотын Таймс-сквер,

Мөн Испанийн Барселона хотод байдаг Гуэль цэцэрлэгт хүрээлэн, Дубай хотод орших Бурж-Халифа тэнгэр баганадсан байшин, Вьетнамын Ха Лон булан, Лондонгийн Тауэрын гүүр зэрэг газрууд эхний аравт багтсан байна. 



Эх сурвалж: Монцамэ агентлаг