Ричард Гирийн эхнэр 35 настай Алежандра Силва жирэмсэн бөгөөд тэд анхны хүүхдээ хүлээж байна. Түүний жирэмсэн эхнэрт Далай лам адислалаа хайрлажээ. Алежандра бүтэн сайн өдөр инстаграм хуудсандаа Далай ламтай Ниделанд улсын нийслэл Ротердамд авхуулсан зургаа нийтэлжээ. Уг зурагт Далай лам түүний гэдсэн дээр гараа тавьж, төрөөгүй байгаа хүүхдийг нь сайн амаржахыг хүсэн адислажээ.

Жүжигчин Ричард Гир нь Далай ламтай урт хугацаанд нөхөрлөж байгаа бөгөөд түүний Монголд хийсэн айлчлалаар дагалдан ирж байсаныг санаж байгаа бизээ. Ричард Гир, Алежандра нар 4 сард, Испани улсад хуримын ёслолоо хийж Нью-Йоркод найз нөхөд, дотны хүмүүстэйгээ тэмдэглэсэн ба өнгөрсөн сард жирэмсэн гэдгээ олонд мэдэгджээ.