Жүжигчин Брэд Питтийн эксүүд болох Гвиннет Палтроу, Женнифер Анистон нар жүжигчин Леонардо Каприогийн 44 насны төрсөн өдрийг тэмдэглэхээр Америкийн Беверли Хиллст өнгөрсөн баасан гаригт цуглажээ. 

Тус баярт Брэд Питт хүрэлцэн ирээгүй учраас эвгүй байдалд орох хэрэг гараагүй байна. Леогийн албан ёсны төрсөн өдөр өнгөрсөн ням гарагт тохиосон боловч Холливудын A-листийн одууд цугласан арга хэмжээнд Холливудын одуудын хэн нь хэн бэ гэдгийг харуулжээ. 

Сонирхолтой нь Титаник киноны од камераас гайхалтайгаар зайлсхийж чаджээ. Женнифер Анистон найз Женнифер Мейертэй ирсэн бол Гвиннет Палтроу шинэхэн нөхрийн хамт хүрэлцэн ирсэн байна. Брэд Питт, Найзууд киноны одтой 2000-2005 оны хооронд гэрлэн хамт амьдарсан бол Гвинет Палтроутай 1994-1997 оны хооронд хувийн харилцаатай байсан юм. 

Леогийн төрсөн өдрөөр 500-гаруй зочин хүрэлцэн иржээ. Тэдгээр дотор Роберт Де Ниро, Жей Зи, Бейонсе, Ал Пачино, супер модель Наоми Кэмпбелл нар ч мөн багтжээ. 

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk