Кэти Холмсын зургаан жилийн турш болзсон найз залуу Жейми Фокс бямба гарагийн шөнийн 2 цагт дуучин Села Вейгийн хамт Лос Анжелес хотын “Bootsy Bellows” нэртэй шөнийн клубээс гар гараасаа хөтлөлцөн гарч яваа нь папарацын дуранд өртжээ. 

Гэсэн ч Кэти Холмс нөгөө эргийн Нью Йоркийн гудамжаар нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхаж байгаагаас түүний сэтгэл хангалуун яваа нь тодхон харагдана. 40 настай, сэтгэл татам тэрээр торгон май, жинсэн өмдтэй өмссөн нь гайхалтай стиллэг харагдуулах бөгөөд нарны шил зүүн, өсгийгүй шаргал өнгийн сандаль өмсчээ.

Одоогоор Жейми Фокс болон Кэти Холмс нарын харилцаа ямаршуу байгаа нь тодорхойгүй ч тэд хамгийн сүүлд Мет Гала арга хэмжээний улаан хивсний арга хэмжээнд хамтдаа оролцсон юм.

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk