МОСКВА. /АиФ/. Өдгөө 55 настай Америкийн жүжигчин Жонни Депп 20 настай Орос бүсгүйтэй гэрлэхээр төлөвлөж байгаа тухай “Daily Mail” сонин мэдээлжээ.

Санкт-Петербургийн бүжигчин бүсгүй Лос Анжелест амьдраад хоёр жил болж байгаа аж. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, хосууд жилийн өмнө нэгэн үдэшлэг дээр танилцсан байна. 

Сэтгүүлчдийн мэдээлж байгаагаар, одоогоор хосууд хамт амьдарч байгаа аж. Жүжигчин Жонни Депп 2017 онд эхнэрээсээ салжээ. Түүний эхнэр, жүжигчин Эмбер Херд нөхрөө бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгасан байна. Хариуд нь жүжигчин залуу нэр төрөө хамгаалах асуудлаар шүүхэд хандсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг