Алдарт жүжигчин Жет Ли охидоо олны анхааралд өртөхөөс болгоомжлон хувийн амьдралаа нууцалдаг ч өнгөрсөн Зул сарын баяраар өсвөр насны хоёр охинтойгоо авахуулсан ховорхон зургаа инстаграм хуудсандаа баярын мэндчилгээний хамт хуваалцсан байна.

 

Жет Ли Дисней продакшны дахин хийж байгаа бодит үйл явдлыг харуулсан “Mулан” кинонд оролцон тоглож байгаа бөгөөд хувийн амьдралынхаа талаар нууцалдаг ч онцгой тохиолдолд буюу охидынхоо сайн дурын ажил эсвэл сурлагын амжилтыг тэмдэглэн тэдний зургийг ховорхон нийтэлдэг ажээ. 

“Mулан”-д оролцон тоглохыг хоёр охин нь ятгасан ба түүний 15 настай охин Жада нь "Дэлхийд тэргүүлэх кино продакшин Хятадын соёлыг харуулсан кино хийж, дэлхий дахинд харуулах гэж байхад яагаад та оролцохгүй татгалзах гэж" хэмээн ааваасаа асуусан байна.


Энэ оны эхээр Жет Лигийн зургууд нь жүжигчний эрүүл мэнд нь сайнгүй байна гэсэн сэтгэгдлийг төрүүлсэн бөгөөд жүжигчин бамбайн өвчнөөр шаналан хөгширч, үсээ хусуулсан төрхтэй харагджээ. Тэрээр өөрийн Facebook хуудсаар дамжуулан “эрүүл мэнд нь сайн байгаа” хэмээн фенүүдээ тайвшруулсан ч түүний эрүүл мэнд сайн сайхны төлөө залбирч байгаа хэмээн сэтгэгдэл үлдээсээр байсан юм.

 


Эх сурвалж: https://nextshark.com