Сайн үйлсэд үргэлж гар сунгадаг уран бүтээлч Г.Ундармаа энэ удаа Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн тасгийг засварлан тохижуулж хүлээлгэн өглөө.

Нийт санхүүжүүлт болох 300 сая төгрөгийг MCS групп 100 хувь гаргаж, жүжигчин Г.Ундармаагийн тэргүүлдэг “Итгэлийн танхим” ТББ , гүйцэтгэгч Би Би Фалкон ХХК нар төслийг маш амжилттай хэрэгжүүлжээ. Интермед эмнэлэг тоног төхөөрөмж олгосон зэргээр МCS группын салбар ХХК-ууд төслийг салбар салбараараа дэмжиж оролцсон байна. 

Энэхүү яаралтай түргэн тусламжийн тасгаар жилдээ 6000 гаруй хүн үйлчлүүлдэг байна. Төслийн хүрээнд гаднах үзэмжээсээ гадна сантехник, холболт, хана, тааз, шал зэргээр далд байх бүхнийг бүрэн шинэчилсэн аж. Нээлтийн үеэр Баянхонгорчуудын эрүүл мэндийн төлөө чин сэтгэл гаргасан жүжигчин Г.Ундармаад ИТХ-ын дээд шагнал Соёрхол одонг хурлын дарга Ц.Отгонбаяр хүндэтгэлтэйгээр гардуулж өгсөн байна.

Энэхүү "Итгэлийн танхим" нь жүжигчин Г.Ундармаагийн санаачилсан 8 дахь төсөл юм.