Жүжигчин Эштон Катчертай болзож байсан 22 настай, Эшли Эллеринийг “Холливудын тасдагч” гэгдэх Майкл Гаргиуло хөнөөсөн болохыг шүүх тогтоожээ. Мөн Гаргиуло 32 настай Мариа Брунаг хөнөөсөн, 26 настай Мишель Мерфиг алахаар завдсан хэрэгт буруутгагджээ.

Түүний үйлдсэн эдгээр гэмт хэргүүд нь 2001-2008 оны хооронд Лос-Анжелосийн нутаг дэвссгэрт гарсан бөгөөд хэд хэдэн харгис халдлагад багтсан байна.  

44 настай, Майкл Гаргиулог шүүх хуралд 100 гаруй шинжээч болон гэрч нар оролцсон ба түүний дотор жүжигчин Эштон Катчер гэрчээр оролцжээ. 

Шүүгчид түүний гэм буруутай шийдвэрийг хүлээлгэхээс өмнө гурван өдрийн турш хэлэлцсэн байна. Хэрвээ Гаргиуло гэмт хэрэг үйлдсэн үедээ эрүүл ухаантай байсан нь тогтоогдвол цаазаар авах ялаар шийтгүүлэх магадлалтай гэнэ.

Гаргиуло 2001 онд 22 настай Эшли Эллерин, Эштон Катчер нар болзоонд гарахаар төлөвлөсөн орой түүнийг Холливуд дахь гэрт нь хороосон ба маш хэрцгийгээр хутгалж, толгой нь бараг бүрэн тасарсан олджээ.


Эх сурвалж: https://www.dailymail.co.uk/