Ирина, Брэдли нарыг албан ёсоор салсан тухай MTO News олж мэдсэн байна. 

Брэдли, Лэди Гага нар Оскарын шагналт “Star is born” киноны зураг авалтын үеэр романтик харилцаа үүсгэсэн талаар цуу яриа эхэлсэн. Гэсэн ч энэ цуурхал үнэн эсэх нь тодорхойгүй ба Брэд, Ирина нарын салалтад Лэди Гагатай огт хамааралгүй гэжээ. 

Хосуудын ойрх сурвалжаас тэд хамдаа байхаа больсон талаар мэдэгдсэн ба энэ талаар албан ёсоор мэдэгдэл хийх үгүй нь тодорхойгүй байна. Ойрх сурвалжийн MTO-д хэлсэнээр “Брэдли үргэлж хувийн амьдралаа хувийн байлгахыг эрмэлзэж ирсэн, харин Ирина хэвлэл мэдээллээр албан ёсоор мэдэгдэл хийхийг хүсч байгаа” гэжээ. Үүнээс гадна “ Ирина сүүлийн үед инстаграмдаа илүү тачаангуй зураг оруулах болсоноос гадна MET GALA-д хамтдаа оролцох байсан ч ганцаараа оролцсон” нь тэдний салсаныг илтгэн харуулж байна.

Күпер , Опра Уинфритэй “Super Soul”-д өгсөн ярилцлагын үеэр гэр бүлтэй болсон нь түүний хувьд ид шидийн бөгөөд түүний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн тухай ярьжээ.  Тэрээр супер модель Ирина Шейктай 2015 оноос дотны харилцаатай байсан бөгөөд 2017 оны 3 сард охин Лиа нь мэндэлсэн юм. Сүүлийн үеийн улаан хивсний ёслол, папарацийн зурагнуудаас хайлт хийхэд хосууд Оскарын шагнал гардуулах ёслолоос хойш цугтаа харагдаагүй ажээ.