Унгар улсын нийслэл Будапешт хотноо болсон жудо бөхийн ДАШТ-д манай улсын есөн тамирчин оролцож нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэн нийлбэр оноогоороо гуравдугаар байрт шалгарсан. ДАШТ-д амжилттай оролцсон шигшээ багийн эдгээр тамирчид маргааш эх орондоо ирнэ.