Кайли Женнерийн хамгийн сайн найз эгчийнх нь нөхөртэй учир ургуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин саяхан Жордин Вудс "Кардашианы гэр бүл өөрийг нь сүйрүүлэхээс өмнө өөрийн түүхийг ярихыг хүсч" буйгаа илэрхийлж, энэ талаар Жада Пинкет Смиттэй илэн далангуй ярилцахаар шийдсэнээ мэдэгджээ.

Реалити шоуны од 21 настай Жордин Вудс нь  Клоу Кардашианы найз залуу болох Тристан Томпсонтой учир ургуулсан нь дуулиан дэгдээгээд буй.

 Тристан нь Клоугийн 10 сартай охины эцэг юм. 

“Хямарсан” Жордин, Жадагийн Facebook ток шоу болох “Red Table Talk”-д энэ баасан гарагт ярилцах аж. 

Харин Клоу "түүний энэ алхамыг уучлашгүй" хэмээн мэдэгджээ.

Жордин Вудс тус ток шоуг ашиглан "өөрийн түүхийг ярихыг хүсч байгаа" ба хөтлөгч Жада нь "аливаа зүйлд шүүмжлэлтэй ханддаггүй" тул уг шоугаар дамжуулан "харамсаж буйгаа илэрхийлэхийг хүссэн" гэсэн байна. 

Түүний энэ үйлдэл амжилт олох үгүйг таашгүй бөгөөд тус ярилцлагын үеэр юу ярихыг ч урьдчилан таамаглах аргагүй юм.

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk