Нийслэлийн Тээврийн цагдаагийн албанаас "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг маргааш буюу 5 дугаар сарын 22-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Тус өдөрлөгийн үеэр иргэдэд автотээвэр, даатгал, үзлэг оношилгоо, жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой мэдээлэл өгч үйлчилнэ.

Өдөрлөг 11.00-16.00 цаг хүртэл үргэлжлэх ба жолоочийн үнэмлэх шинээр захиалах, сэргээх, хаяж гээсэн тохиолдол дахин сунгах зэрэг үйлчилгээг газар дээр нь үзүүлнэ.

Иймд иргэд та бүхнийг хүрэлцэн ирж, байгууллагын үйл ажиллагаатай танилцан, хэрэгтэй үйлчилгээ, мэдээ мэдээллийг нэг дор хүлээн авахыг урьж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба