Автомашин үйлдвэрлэгч “Volvo” компани Сингапурын Наньяны технологийн их сургуультай хамтран боловсруулсан 80 хүний багтаамжтай жолоочгүй цахилгаан автобусаа танилцуулжээ. Энэхүү автобус нь хамгийн анхны жолоочгүй цахилгаан автобус болохыг үйлдвэрлэгчид цохон тэмдэглэжээ.

Мэргэжилтнүүд автобусны туршилтыг тусгай талбайд амжилттай явуулсан байна. Нэг цэнэглэлтээр 25 км зам туулах чадвартай энэхүү тээврийн хэрэгсэл нь 6 минутын хугацаанд бүрэн цэнэглэгддэг аж. Түүнчлэн автобусыг GPS буюу байршил тогтоогч систем, ойр орчмын гурван хэмжээст дүрслэлийг дамжуулах тусгай камеруудаар тоногложээ.

Жолоочгүй цахилгаан автобусыг 2022 он гэхэд Сингапурын хэд хэдэн дүүрэгт ашиглалтад оруулна гэж хотын эрх баригчид үзэж байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АР