МОСКВА/РИА Новости/. “Warner Bros.” компани “Joker” уран сайхны киног Оскарын 16 төрөлд нэр дэвшүүлэхийг санал болгожээ.

Америкийн найруулагч Тодд Филлипсийн “Joker” уран сайхны кино худалдаанд гарснаасаа хойш нэг тэрбум орчим ам.долларын ашиг орлого авчраад байгаа. Энэ кино Оскарын шагналын “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг туслах дүр”, “Шилдэг эмэгтэй туслах дүр”, “Шилдэг зохиол”, “Шилдэг монтаж” болон бусад төрөлд нэр дэвшин өрсөлдөх чадвартай гэж “Warner Bros.” компанийн удирдлага үзэж байна. Энэ кино нь одоогоор 900 сая ам.долларын ашиг орлого олоод байгаа юм. 

Энэхүү киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Хоакин Феникс сүүлийн 18 жилийн хугацаанд Оскарын “Шилдэг туслах дүр”-ийн төрөлд нэг удаа, “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд хоёр удаа нэр дэвшиж байсан хэдий ч шалгарч байсан удаагүй юм. 

Америкийн кино академийн гишүүд эцсийн байдлаар жагсаалтыг ирэх оны 1 дүгээр сарын 13-нд гаргах үед уг кино яг хэдэн төрөлд нэр дэвшсэн нь тодорхой болох аж. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг