Кино бүтээхэд найруулагч, продюсер болон дор хаяж хэдэн арван хүний бүрэлдэхүүнтэй чадварлаг баг шаардлагатай. Тэд дэлгэцийн сэтгэл хөдлөм түүхүүдийг бодит мэт харуулдаг хүмүүс юм. Гэхдээ зарим нэг кинонд гол дүрийн жүжигчин бусдаас илүү анхаарал татдаг ба киноны амжилт нь түүний авьяас чадвараас хамаарч буй мэт санагддаг. Үүний жишээ бол “Жокер”киноны гол дүр болох Хоакин Финикс юм.

Bright Side агентлаг нь "Жокер"-ын гайхалтай үзүүлбэрээрээ биднийг алмайруулж чадсан гол дүрийн жүжигчний талаарх сонирхолтой баримтуудыг мэдээлснийг уншигч танд дэлгэж байна.


1. Уруул дээрх сорвины шалтгаан 

Энэхүү сорви нь түүний нүүрний өвөрмөц онцлог гэдгийг та аль хэдийнэ анзаарсан байх. Та үүнийг осол, мэс засал эсвэл өвчний дараа гарч ирсэн гэж таамагласан байж болох ч үнэндээ Хоакин төрөлхийн сорвитой аж.


2. Тэрээр Пуэрто Рикогийн Сан Хуанд төрсөн

Тэрээр 1974 оны 10 дугаар сарын 28-нд төрсөн, Пуэрто-Рикогоос гаралтай. Тэр бол 5 хүүхэдтэй айлын гурав дахь нь бөгөөд тухайн үед Төв ба Өмнөд Америк даяар аялж байсан урлагийн хосын хүү болон мэндэлжээ. Хоакин төрөлх Сан Хуан хотдоо 3 жил амьдарчээ.


3. Карьерынхаа туршид 30 гаруй кинонд тоглосон

Түүний жүжигчний карьер 1986 онд 12 настай байхад нь эхэлжээ. Түүнээс хойш тэрээр SpaceCamp, Gladiator, Her, Walk Line зэрэг олон кинонд дүр бүтээсэн.


4. Тэрээр гурван настайгаасаа веган болсон

Түүний гэр бүл веган байсан тул бага наснаасаа л веган болсон байна. Тэрбээр одоо амьтдын эрхийг хамгаалах байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд амьтантай зүй бус харьцаж буй талаар хүмүүст таниулах болон амьтадыг хамгаалах олон компанит ажил явуулжээ.


5. Жокерийн инээдийг гүйцэтгэхийн тулд 4 сар шаарджээ

Дүрийн инээд нь зовиур, айдас зэргээс үүдэлтэй байдаг. Финикс өвөрмөц инээдийг төгс хийж чаддаг болтлоо ийм шинж тэмдэгтэй хүмүүсийн зан авирыг олон сарын турш сайтар судалжээ.


6. Тэрээр 2008 онд зодог тайлахаа зарласан юм

Хоакин Финикс Оскарт 2 удаа нэр дэвшсэнийхээ дараа хип хоп хөгжимчин болохоор шийдэж, жүжигчний карьераасаа зодог тайлснаа зарласан юм. Дараа нь тэрээр “I am still here” гэх хуурамч баримтат кинонд ажилласан тул зодог тайлсан гэдгээ үгүйсгэсэн байна.

7. Зургаан настайдаа нэрээ навч буюу “Leaf” хэмээн сольжээ

Хоакин Финиксийн ах дүүс бүгд байгальтай холбоотой нэртэй. Гол, Либерти, Бороо, Зун гэх мэт. Тиймээс 6 настайдаа тэрээр өөрийнхөө нэрийг “Leaf” болгон өөрчлөх шийдвэр гаргажээ. 16 насандаа жинхэнэ нэрээ дахин ашиглахаар шийдэх хүртлээ “Leaf” гэх нэртэй байсан аж.


8. Дүрээ бүтээхийн тулд бүтэн сар гал сөнөөгчөөр ажилласан

“Ladder 49” кинонд Хоакин гал сөнөөгчийн дүр бүтээсэн юм. Тэрээр энэ дүрийг амьдруулахын тулд жинхэнэ гал унтраах тасагт нэг сарын турш ажиллажээ.


9. “Жокер”-т тоглохын тулд 20 кг жин хаях шаардлагатай болжээ

Тэрбээр тус дүрийг бүтээхийн тулд жин нэмэх хэрэгтэй гэж бодож байсан ч уг киноны найруулагч Тодд Филлипс эсрэгээр нь турахыг зөвлөсөн байна. Тиймээс 45 фунт (20кг)-ыг хатуу хоолны дэглэмийн тусламжтайгаар хасчээ.


10. Тэрээр Жонни Кэшийн дүрд тоглон Грэммигийн шагнал хүртсэн

Хоакин нь Риз Виттерспунтай хамтран Жонни Кэшийн дүрээр “Walk the Line” кинонд тоглосон. Түүний энэ кинонд зориулан бичүүлсэн цомог нь "Шилдэг найруулгын дуу"-нд Грэмми шагнал хүртжээ.


11. Тэрээр Оскарт 3 удаа нэр дэвшжээ

Хоакин Финикс 2000 онд “Гладиатор” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын "Шилдэг туслах жүжигчин" номинацид нэр дэвшсэн. 2005 онд “Walk Line”-ны дүрээрээ "Шилдэг гол дүрийн жүжигчин" номинацид нэр дэвшсэн ба дараа нь 2012 онд “Мастер”киноны дэлхийн 2 дугаар дайны ахмад дайчны дүрээрээ дээрх номинацид дахин нэр дэвшсэн байна.


12. Netflix-т зориулан “What the Health” хэмээх баримтат кино бүтээжээ

Хоакин Финикс 2017 онд “What The Health”-ийн гүйцэтгэх продюсероор ажилласан. Тус баримтат кино нь ургамалд суурилсан хоолны дэглэмийг дэмжих, хүнсний ногоо нь боловсруулсан махнаас илүү ашиг тустай болохыг таниулах зорилготой.


13. Тэр зураг авахуулахын оронд фенүүдтэйгээ ярихыг илүүд үздэг

Жүжигчин фэнүүдтэйгээ зураг авахуулах дургүй гэдгээ илчилсэн. Харин ч эсрэгээрээ зураг авахуулахын оронд тэдэнтэй ярихыг илүүд үздэг байна.

Эх сурвалж: https://brightside.me/


Сонирхуулахад, Хоакин Финиксийн хамгийн сүүлд бүтээсэн дүр болох нээлтээ хийгээд удаагүй байгаа "Joker" кино манай улсын кино театруудаар гарч буй. Тус киноны трэйлэерийг хүргэж байна.