Ерөнхийлөгчийн тангараг өргөөд удаагүй АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден алдарт зуйван танхимд багахан өөрчлөлт оруулсныг барууны хэвлэлүүд онцолжээ.

Энэхүү танхимыг үе үеийн ерөнхийлөгч нар өөрийн хүссэнээрээ тохижуулж ирсэн байдаг. Жо Байден хуучин эд зүйлс дээр нэр нөлөө бүхий удирдагчдын хөрөг, цээж баримлуудыг байршуулжээ.  

1. АНУ-ын далбаа

2. Чезар Чавезийн цээж баримал

3. АНУ-ын ерөнхийлөгчийн бэлгэдлийн туг

4. Гэр бүлийн зураг

5. Захирамжууд

6. 1880 онд хойш Цагаан ордонд байрлаж буй царс модон ширээ. 

7. Бенжамин Франклины хөрөг. Тэрээр АНУ-ын Тусгаар тогтнолын тунхгийг үзэглэж, тусгаар тогтнолын дайнд гар бие оролцож байснаараа Америкийг үндэслэгч эцгүүдийн нэг билээ.

8. АНУ-ын ерөнхиийлөгч агсан Харри Трумений цээж баримал. Трумен Иргэний эрхийг хамгаалах арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг зогсоохын тулд 1947 онд түүний санаачлагаар Иргэний эрхийн хороо гэгчийг үүсгэн байгуулсан юм.