Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр Төрийн ордонд өөртэй нь холбоотой хууль бус гэгдэж буй концессийн гэрээний асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр  төрийн түшээгээр ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж хууль бус үйлдэлд оролцож хулгай хийгээгүй гэв. Эхнэрийнх нь хамаатны эзэмшдэг компанийн талаар “Засагт Чандмань Майнз ХХК бол хуулийн дагуу Дорноговь-Сайншандын чиглэлийн замын тендер шалгаруулалтад оролцож ялсан. Үүнд миний нөлөө байхгүй. Энэ компанид би нэг ширхэг хувьцаа эзэмшдэггүй, хөрөнгө оруулаагүй. Үйл ажиллагаанд нь ч оролцож үзээгүй” гэв

Ж.Эрдэнэбатын Засгийн газар унагаах үед энэ дуулиан дэгдээсэн нь зохион байгуулалттай гүжирдсэн хэрэг гэж үзэж байгаагаа Ж.Мөнхбат илэрхийлэв. Тийм учраас энэ асуудал дээр АТГ, ТЕГ, ЦЕГ-т хандаж шалгуулах болсон гэдгээ албан ёсоор зарлав. Хэрэв хэрэг түүний талд шийдэгдвэл нэр төрд нь халдсан хүмүүстэй хариуцлага тооцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэ хүсэлтийнхээ нэг хувийг хуулийн шүүхийн байгууллагад мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд, нөгөөг нь концессын гэрээг хамгийн ихээр шүүмжлэн, буруутгасан УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд хаягласан гэв.