Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-аас “Жишиг гэр бүлийн суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” судалгааны ажлыг наймдугаар сарын 21-ны өдөр эхлүүлсэн билээ.

“Жишиг гэр бүлийн суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” судалгааны зорилго нь залуу судлаачдыг судалгааны арга зүйд суралцуулах, нийгэмд тулгамд буй гэр бүлийн асуудлаар шийдэл, жишиг гэр бүлийн загвар боловсруулахад оршиж байгаа аж.

Тэгвэл энэ удаа “Жишиг гэр бүлийн суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар шинжилж дүрслэх нь” судалгааны багийн судлаачдаас авсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. “Жишиг гэр бүлийн суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар шинжилж дүрслэх нь” судалгааны багт сонгогдон судлаачаар ажиллаж байгаад баяр хүргэе. 


-Та өөрийгөө танилцуулна уу? Одоогоор ямар ажил гүйцэтгэж байна вэ? 

-Судлаач Ж.Хишигсайхан:Намайг Хишигсайхан гэдэг. ШУТИС-д Эдийн засгийн онол Антерперионершипийн багшаар ажилладаг. Чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэхийн тулд  тогтвортой хөгжлийн зорилтыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ судалгаа нь Германы эдийн засгийн нийгэмлэгтэй хамтран Аймгийн хөгжлийн түвшинг оролцогч талууд хэрхэн үнэлж байгааг харуулах зорилготой судалгаа бөгөөд Монгол улсад орон нутгийн хөгжлийн зан төлөвийн судалсан анхны судалгаа юм. 


Судлаач Г.Цэрэнжаргал:Миний нэрийг Цэрэнжаргал гэдэг. Хүний хөгжил, судалгаа, сургалтын төвийн гүйцэтгэх захирал хийдэг. Ажил үүргийн хувьд гэвэл ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, нийгмийн судалгаануудыг зохион байгуулдаг. Тухайлбал 2019 онд МУЗГ-аас зохион байгуулж буй, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн үндэсний сайн дурын тайлан боловсруулах судалгааны ажилд оролцсон. Энэ сард  Монголын Хараагүйчүүдийн Холбооноос хэрэгжүүлж буй Систейн гээд төслийн явцын үнэлгээний ажлыг гүйцэтгэж байна. 


Судлаач  Б.Минжмаа:Намайг Минжмаа гэдэг. Хөдөө аж ахуйн их сургуульд багшилдаг. Үйлдвэрийн экологи, агаарын чанарын үнэлгээ, хог хаягдал боловсруулах технологи зэрэг хичээлүүдийг 10 дах жилдээ зааж байна. Би  Сургууль тэнхимийн оролцоотойгоор  байгаль орчны үнэлгээний чиглэлийн захиалгат судлагаануудад оролцдог. 


Судлаач Г.Цагаанбаяр: Миний нэрийг Цагаанбаяр гэдэг. Хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Хувиараа хуулийн фирм ажиллуулдаг. Иргэний болон арилжааны эрх зүйн өмгөөлөл хийдэг. Би улс төр эдийн засаг эрх зүй, социологийн чиглэлийг сонирхон судалдаг. Өмнө нь Хууль зүйн үндэсний хүрээлэнд бодлогын судлаачаар ажиллаж байсан. Бодлогын судлаач нь хууль санаачлагчийн захиалгын дагуу бодлогын шийдэл боловсруулдаг. 2019 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн захиалгаар УБ хотод гэр бүлийн дагасан шүүхийн хэрэгцээг судалсан байгаа. Бусад улс орнуудад гэр бүлийн дагнасан шүүх нь гэр бүлийн хэргийг шүүдэг. Иргэний шүүгч нь нийтлэг байдлаар шүүдэг. Дагнасан шүүхийн ач холбогдол нь иргэний гэр бүлийн хэргийг хүний эрхийн зөрчилгүй, мэргэжлийн өндөр түвшинд шүүх, хүүхдийг илүү уян хатан авч үзэх боломжтой. Мөн шүүгчийн ёс зүй, ажлын ачааллын судалгаануудыг гүйцэтгэсэн.  

-Яагаанд энэ судалгаанд оролцох болов? 

Судлаач Г.Цэрэнжаргал: Миний хувьд судалгаанд оролцох 2 шалтгаан байсан. 

Нэгдүгээрт манай байгууллагаас оролцсон ТХЗ-ын хэрэгжилтийн үндэсний сайн дурын илтгэлийн нэг бүлэг нь агаарын бохирдлын тухай, системийн шинжилгээний аргаар дүрслэх бүлэг байгаад, системийн шинжилгээ гэж юу вэ? гэдгийг судлах шаардлага гарсан ч тухайн үед сайн судлаж чадаагүй. Гэтэл сошиолоор судалгааны зар явж байна. Тэгээд хартал миний нөгөө судлах шаардлагатай байсан Системийн шинжилгээ, шийдлийн ойлголтыг та сурах болно гэсэн байсан. Тэгээд л шууд шалгаруулалтад өөрийн танилцуулгаа илгээсэн. 

Хоёрдугаарт судалгааны зар дээр гэр бүлээрээ оролцвол давуу тал болно гэсэн байсан. Манай гэр бүлийн хүн энэ судалгаанд оролцох чин хүсэлтэй байсан учир дэмжээд хамтраад оролцохоор болсон. 


Судлаач Ж.Хишигсайхан: Нийгэм бол гэр бүлээс бүрддэг. Гэр бүл ийм байх ёстой гэдгийг нэгтгэсэн зохицуулалт, дүрэм журам түгээмэл байдаггүй, өөрсдөө л дотооддоо шийдэхээр зохицуулсан байдаг. Ийм байх ёстой гэдэг зааварчилгаа, зөвлөгөө, гарын авлага байдаггүй. Тиймээс ч энэ нийгэм болон гэр бүл маш их асуудалтай байгааг статистик тоо баримтууд харуулж байна. 

Гэр бүл болно гэж юуг хэлэх вэ гэсэнд өөрийн эрхийг 3 дахин багасгаад үүргээ 3 дахин нэмэгдүүлэхийг гэр бүл гэж хэлсэн нь хамгийн оновчтой хариулт гэж үнэлсэн байдаг. 

Гэр бүлийн гишүүд ямар үүргүүд хүлээх вэ

Гэр бүлээ цаашид тогтвортой байлгахын тулд ямар асуудлуудыг шийдвэрлэвэл зохих вэ?

Гэр бүлд  хамаатан саднууд нь оролцож байна?

Гэр бүлийн харилцааг нь яаж хязгаарлах вэ? Хөрөнгө мөнгөө яаж зохицуулах вэ? 

Хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ? Гэх мэт маш олон асуулт бидэнд тулгардаг. Тиймээс 

энэ бүхнийг тодорхойлох, шийлвэрлхэ арга зам чухал гэдэг үүднээс оролцох болсон. 


Судлаач Б.Минжмаа:

1.Системийн шинжилгээний арга зүй сонирхолтой байсан.

2.Жишиг гэр бүл гэдэг судлагдахууыг багш хүн өөрөө судлаад, мэдэж аваад оюутнуудтай харилцахдаа хэрэглэх боломжтой нь анхаарал татаж байсан.  


Судлаач Г.Цагаанбаяр: Анх судалгааны мэдээллийг фэйсбүүк-ээс авсан. ЗСДС ТББ-ын  санаачлан гүйцэтгэсэн “Үндсэн хуулийн үзэл баримтлалыг системийн загвараар шинжилж, дүрслэх нь” судалгааны тайланг хараад сонирхолтой ханагдсан. Шинэ арга барил, аргачлал байсан. Түүний дараа “Агаарын бохирдлоос сэргийлэх системийн загвар боловсруулах нь” судалгааны судлаачийн сонгон шалгаруулалт зарлагдсан байсан. Тэр үед миний ыаг зав гараагүй учир шалгаруулалтад оролцож чадаагүй. Харин энэ удаагийн судалгаанд судлаачаар сонгогдон оролцож байгаадаа баяртай байна. 


-Та бүхний оролцож буй судалгааны зорилго юу вэ? 

Судлаач Г.Цэрэнжаргал: Зөв гэр бүл оршин тогтнохыг тулд ямар байх ёстой вэ? гэдэг загварыг бий болгох гэж хэлж болно. Тэр гаргасан загвар маань өнөөгийн нийгэм дээр яаж бууж байгаа юм бэ гэдэг харьцуулалт хийгээд хүмүүст алдаа оноогоо харьцуулах боломж олгох юм болов уу? Гэж харж байна. 


Судлаач Ж.Хишигсайхан: Нийгэмд гэр бүлийн тогтсон загвар байхгүй байна. Жишиг загвар бий болгоно гэдэг бол маш том дэвшил гэж бодож байна. Өөрсдийн байгаа байдлаа жишиг загвартай харьцуулж юу нь болохгүй байгаа, юу  болж байна гэдгээ мэдэх боломжийг олгож байгаа юм. 


Судлаач Б.Минжмаа: Гэр бүл яавал аз жаргалтай байх вэ гэдгийг бид тодорхойлж, чанартай жишиг загварын бий болгохоор ажиллаж байна.  


Судлаач Г.Цагаанбаяр: Жишиг гэр бүлийн суурь хэв шинжүүд болон гэр бүлийн гишүүдийн үүргийг тодорхойлж, түүнээс гадна жишиг гэр бүлийн загварын бий болгож байна. Хамгийн гол нь хүн бүр хэзээ нэгэн цагт гэр бүлтэй болно. Тухайн гэр бүлээ ямар байлгах нь таниас л шалтгаална шүү дээ. Хэн ч асуудалтай, аз жаргалгүй гэр бүлтэй байхыг хүсэхгүй. Инээд цалгисан, аз жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлтэй байвал таны бүтээмж ч гэсэн тэр хэрээрээ өснө. 


-Судалгаандаа ямар арга, аргачлалыг ашиглаж байна вэ? Та бүхний ашиглаж буй аргачлалыг онцлог юу байна вэ? 

Судлаач Г.Цэрэнжаргал: ТУС Солюшн ХХК-аас боловсруулсан Тохиргоотой Угсардаг Системийн шийдлийг үндсэн хэрэглээгээ болгож, тухайн шийдлийн үндсэн хэв шинжүүдийг гэр бүлрүү яаж хөрвүүлэх вэ гэдэг байдлаар жишиг загвараа боловсруулж байна. Анхандаа ойлгомжгүй зүйл тулгарч байсан ч өдөр бүр л шинэ зүйлс сурч мэдээд, ойлголт маань улам цэгцэрч байна. Хамгийн сонирхолтой байгаа зүйл нь ямар нэг зүйлийг олуулаа олон талаас нь хараад, эцсийн бүлэгт нэг ойлголтонд хүрэх аргуудыг үр дүнтэйгээр ашиглаж байна. 

Энэ судалгааны нэг давуу тал нь А гээд тавьж байгаа А үсэг чинь яг юуг хэлж байна вэ гэдэг дээр ойлголтоо нэгтгээд явдаг. Өөрөөр хэлбэл энэ А үсгийг дээрээс нь доороос нь хажуу талаас нь яаж харах вэ гэдэг харах өнцөгөө нэг болгоод дараагийн алхамуудаа хийдэг нь үр дүнтэй санагдаж байна. 


Судлаач Ж.Хишигсайхан: Судалгаанд аргачлал бол хамгийн чухал. ТУС загварыг нутагшуулж, хэрэглэж болох юм гэдэг зүйлийг туршиж байгаа нь бусад судалгаанаас ялгарах онцлогтой. Энэ загварыг ашиглахдаа оролцоог хангаж байгаа нь чухал санагдсан. Мөн бүх судлаач нар тэгш үүрэгтэй оролцож, ажил, мэргэжил, албан тушаал, нас, хүйс, нийгмийн байдлаар нь ялгаваралгүйгээр оролцож үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байгаа нь бас нэг давуу тал юм.  


Судлаач Б.Минжмаа: Судалгааны аргачлал олон талын онцлогтой байна. Системийн оролцогч талуудыг хэрхэн тодорхойлох, үүргүүдийн уялдаа, хэмжүүр үзүүлэлтийг тодорхойлох ажлуудыг гүйцэтгэдэг. 

Судалгааны зохион байгуулалтын хувьд судлаач бүр даалгаврыг урьдчилан бэлтгэж ирээд хэлэлцүүлж, нэг шийдэлд хүрдэг. Хэлэлцүүлэхдээ үндэслэлээ маш сайн судалсан байхыг шаарддаг. Судлаачид мэдээлэл дата цуглуулах, боловсруулах, дүгнэх үүргийг гүйцэтгэдэг. 


Судлаач Г.Цагаанбаяр: Судалгааны арга нь бусад судалгааны арга барилаас өөр. Бодлогын судалгаа нь нөхцөл байдлыг тодорхойлох, харьцуулалт хийх аргуудыг ашигладаг. Тодорхой асуудалд чиглэдэг. Харин энэ судалгаа нь системийн сэтгэлгээний загварчлал болон цэвэр логикт суурилж байна. Судалгааны зохион байгуулалтын хувьд судлаачдын уулзалт 7 хоногт 1 удаа болдог. Ажлын хажуугаар оролцох боломжтой учраас тохиромжтой санагддаг. 


-Судалгааны үр дүн нийгэмд ямар үнэ цэнэ бүтээнэ гэж бодож байна вэ? 

Судлаач Г.Цэрэнжаргал: Олон залуу гэр бүлүүд өөрсдийн гэр бүлийг хэр байгааг харьцуулах загвартай болсноор асуудлаа тодорхойлж, гэр бүл салалтаас сэргийлж чадна гэж харж байна. Гэр бүлүүд тулгарч буй асуудлаа олж харах боломж олгож байна. 


Судлаач Ж.Хишигсайхан: Бид нар өөрсдийгөө болоод байна гэж хараад байдаг, гадна талаасаа байртай байна, машинтай байна гээд сайхан болоод байна гэж боддог. Нөгөө талаас өөр харах зүйлс нь бид нар хуулиа мэддэггүй, бид үүргээ мэддэггүй, эргэн тойронд хүрээлж буй хөрш гэдэг юм уу нийгмийн үйлчилгээний зорилгуудын талаар боддоггүй, биднээс ангид юм шиг ойлгодог. Үндсэн хуулиа ч бүрэн уншиж ойлгоогүй байна. Хувь хүн талаасаа ч нийгмийг толинд харах боломж олгож байна.  


Судлаач Б.Минжмаа: Урьдчилсан байдлаар төсөөлж байгаагаар бол  нэг хэвшмэл хэв загвараас гарах юм. Системийн доголдол, гажуудлыг илрүүлж, системээ оношлох боломжийг олгоно. Хүмүүс ийм байх ёстой, эсвэл болохгүй байна гээд байдаг гэхдээ яагаад болохгүй байгаагаа, хаана үүрэг нь доголдоод байгаа мэддэггүй. Харин судалгаа мэдэхгүйгээ мэдэх боломжийг олгож байгаа юм. 


-Судалгаанаас сурсан зүйлээ дурдахгүй юу?

Судлаач Минжмаа: Миний хувьд 2 дахь судалгаандаа оролцож байна. Эхний судалгааны тал хүртэл арга зүйгээ ойлгох гэж их хичээсэн. Ойлгоход нилээн хэцүү байсан. Би буруу бодоод байна уу, бусад судлаачид буруу хэлээд байна уу гэдгийг ойлгохгүй байсан. Ач холбогдлын хувьд би эрхтэй гэж бодоод байдаг байсан. Харин одоо бол хамгийн түрүүнд үүргийг нь харах, ямар ойлголтын зөрүүгээс зөрчилдөөн, маргаан үүсэж байгааг анзаардаг болсон. Мөн логикийн суурь ойлголттой болсон. 

1.Ойлголтын тайлбар боловсруулж сурсан - өмнө нь тайлбар толь дээр байгаа тайлбарыг зөв гэж боддог байсан. Харин одоо өөр өнцөгөөс хардаг болсон. Өөртөө илүү итгэдэг болсон. 

2.Систем харилцан уялдаатай үүргүүдээс тогтдог, үүнд мэдээллийн урсгал маш чухал юм байна. 

3.Логикт суралцсан. 


Судлаач Г.Цагаанбаяр:

Би эдгээр таван зүйлд суралцсан. 

1.Системийн загвараар шинжилгээ хийх арга зүйд суралцаж байна. 

2.Логикт суралцаж байна. ЗСДС-ын ажлууд цэвэр логикт захирагдаж байна. Логикийн цэгцтэй мэдлэг олгож байна.  

3.Хэрэгцээгээ танин мэдэх арга зүйд суралцаж байна. 

4.Олон мэргэжлийн хүмүүст цэгтэйгээр өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдэж байна. 


-Дараагийн судалгаанд оролцох судлаачдад юу хэлэх вэ? Манай судалгааны сонгон шалгаруулалтанд орох судлаачдад юу гэж хэлмээр байна вэ? 

Судлаач Б.Минжмаа: 

1.Арга зүйгээ судлах, өмнө хийгдсэн судалгаануудыг судлах 

2.Хэлэлцүүлэгт бэлтгэж, хариуцлагатай байгаарай гэж хэлмээр байна. 


 Судлаач Цагаанбаяр:

  1. Яагаад судалгаанд оролцож байгаа зорилгоо тодорхойл 
  2. Өөрийн давуу тал, оруулж чадах хувь нэмрийг тодорхойлж, цэгцтэйгээр илэрхийлэх нь чадвараа сайжруулаарай. 

Судалгаа бол их өргөн хүрээтэй, цаг шаардсан, мэдлэг шаардсан чухал хариуцлагатай ажил. Эхлээд өөрийн логик сэтгэлгээгээ цэгцэлж, аливаа зүйлийг олон талаас харах юм бол судлаачын давуу тал болно.