Хүйтний улирал эхэлж, утаа нэмэгдсэнтэй холбогдуулж Үндэсний эрүүл мэндийн нийгэмлэг санаачлан жирэмсэн ээжүүдэд утаанаас хамгаалах маск тарааж эхэллээ. Эхний ээлжинд “Монголын цагаан жим” компанийн үйлдвэрлэсэн давхар утаа шүүгчтэй 1000 маскыг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгтгэлийн даргад хүлээлгэн өгсөн байна. 

Цаашид хотын үлдсэн дүүргийн хүүхэд эмэгтэйчүүдэд тус бүр мянган маск тараахаар төлөвлөөд байгаа ажээ. Дүүргүүд ЭМГ-ын харьяа хороодоороо дамжуулан жирэмсэн эхчүүддээ утаанаас хамгаалах маск тараах гэнэ.