Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт “Жинтуул ХХК-д үйлдвэрлэсэн зүсмэл нэрийн бүтээгдэхүүнээс нийлэг уут гарсныг шалгаж өгнө үү” гэх иргэний ирүүлсэн гомдол иржээ.

Мэдээллийн дагуу Жинтуул ХХК-ийн гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар зуурмаг бэлтгэх хэсэгт хүнсний түүхий эдийг сав баглаанаас бүрэн салган цэвэрлэж шигшдэггүйгээс бүтээгдэхүүн гадны зүйлээр бохирдсон зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авчээ.

Мөн үйлдвэрлэлд дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар хугацаатай албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.

Иргэн та энэ төрлийн дуудлагыг 70128012 тоот утсанд өгч болох юм.