Шөнийн турш таны бие 300-400 калори шатаадаг!

Энэ нь таны нэг цагийн турш гүйхэд зарцуулдаг энергийн хэмжээтэй бараг тэнцүү юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар чанартай унтах нь биеийн тамирын дасгал хийдэгтэй адил жингээ хасахад үр нөлөөтэй аж. Хэрэв та жингээ хасахыг хүсдэг бол унтаж буй үедээ метаполизмыг өдөөх тодорхой зуршил баримтлах нь чухал гэнэ.

Хамгийн бага хүчин чармайлтаар жингээ хасахыг хүсч байвал эдгээр зөвлөмж танд хэрэгтэй.

Тасалгааны температурыг сэрүүн байлгах

Мэргэжилтнүүдийн санал болгосноор бодисын солилцоог нэмэгдүүлэхийн тулд унтлагын өрөөний темпратурыг шөнө 18 хэм орчим байлгахыг зөвлөж байна. Судалгаанаас харахад сэрүүн орчин нь биеийн дулааныг зохицуулдаг эсийг идэвхижүүлдэг. Хүйтэн өрөөнд, аль эсвэл нүцгэн унтвал бие тань дулаанаа хадгалахын тулд илүү их энерги зарцуулж эхэлдэг. Ингэж чадвал та өглөөдөө жингээ хассан байх боломжтой!


Усан үзмийн шүүс уух

Усан үзмийн шүүс нь ресвератрол хэмээх тусгай бодисын ачаар илчлэгийг шатаахад тусалдаг. Энэ нь муу цагаан өөхийг шаргал өөх болгон хувиргадаг. Унтах үед таны организм, биеийн дулааныг хадгалахын тулд шаргал өөхийг шатаадаг байна. Тиймээс унтахаасаа өмнө нэг аяга усан үзмийн шүүс уух нь илүүдэл өөхнөөсөө салахад тусалдаг. Шаардлагагүй элсэн чихрийн хэрэглээнээс зайлсхийхийн тулд органик шүүс уухыг зөвлөж байна


Тогтмол цагаар унтаж, тогтмол цагаар сэрэх

Тогтмол бус цагаар унтах нь жингийн илүүдэлд хувь нэмэр оруулдагыг судалгаагаар тогтоожээ. Ер нь бол хэзээ унтахыг биеийн даавар болох мелатонин зохицуулдаг. Мөн энэхүү даавар нь шаргал өөхний эсийг идэвхижүүлдэг ба энэхүү эс нь калорийг шатаахад тусалдаг байна. Хэрвээ тогтмол бус цагаар унтдаг бол мелатонин үйлдвэрлэхэд саад болж, чанартай унтах боломжгүй болдог. Үүний үр дүнд та өглөө ядарч сульдан, эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд өндөр илчлэгтэй зуушнаас татгалздаггүй байж болох юм. Үүнээс зайлхийхийг хүсвэл тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрээрэй!


Оройн цагаар гаджетуудаа нуух

Тогтворгүй дэглэм нь мелатониний үйлдвэрлэлийг саатуулдаг цорын ганц зүйл биш юм. Гаджетуудын хэт их гэрэл нь бидний зохих ёсоор унтаж чадахгүй байгаагийн бас нэг шалтгаан юм. Бидний ухаалаг гар утасны цэнхэр гэрэл мелатонин үйлдвэрлэлийг хойшлуулдаг нь нотлогдсон. Тиймээс унтахад илүү удаан хугацаа шаардагдах бөгөөд та ядарч сэрэх болно.

Унтахаасаа өмнө 2 цагийн турш гаджетуудаас зайлсхийж, тэдний дэлгэцийг шөнийн горимд оруулаарай. 


Илчлэг зууш хэрэглэх


Унтахаасаа өмнө зөв зууш идэх нь буруу зүйл биш юм. Грек тараг, өөх тос багатай бяслаг, цацагт хяруулын мах, эсвэл самрын тос гэх мэт уураг ихтэй зуушыг сонгоорой. Эдгээр нь таны бодисын солилцооны хурдыг нэмэгдүүлж, булчингаа өсгөхөд туслах болно.


Дасгал хөдөлгөөн хийх 

Биеийн тамирын дасгал нь унтахаасаа өмнө стрессээ тайлж, бодисын солилцоогоо сайжруулах хамгийн сайн арга юм. Кардио болон аэробикийн дасгалууд үр дүнтэй болох нь батлагдсан боловч усанд сэлэх, хүндийн өргөлт нь оройд өөх тосыг шатаахад туслах хамгийн сайн шийдэл байж болох ажээ.


Ургамлын гаралтай цай уух

Ургамлын гаралтай цай нь таны эрүүл мэндэд олон талыг ашигтай. Cinnamon нь үрэвслийг бууруулж, өглөөд гэдэс дүүрэхээс сэргийлдэг. Peppermint нь хоолны дуршилыг бууруулж, зуушнаас зайлсхийхэд тусалдаг бол chamomile нь хоол боловсруулалтыг сайжруулж, мэдрэлийг тайвшруулдаг.

Эдгээр зуршил нь илүүдэл жингээсээ хасахад туслах боловч өдрийн турш дасгал хийж, эрүүл хооллох хэрэгтэйг битгий мартаарай.


Эх сурвалж: https://brightside.me/