Та дасгал хөдөлгөөн хийж, алхалтаа хэмжин, жимс, ногоогоор хооллон ус сайтар ууж, хоолны дэглэм бариад ч жингээ хасаж чадахгүй байна уу? Тэгвэл хамгийн том чухал зүйл болох нойр муутай яваад байна гэсэн үг.

Жингээ хасахыг пирамидтай зүйрлэе. Тэгвэл нойр бол хамгийн доод суурь нь. Түүний дээр уураг, шим тэжээл, биеийн усны тэнцвэр, тэгээд дасгал хөдөлгөөн байна. Хамгийн дээр нь хоол, алхаа тоолох мөн нэмэлт бүтээгдэхүүн орно.

Нойр муутай явах нь таны жингээ хасах оролдлогыг дараах байдлаар сулруулж байдаг

1. Гормоны тэнцвэргүй байдал

Өлссөн үед ялгардаг хочр төрлийн гормон байдаг. Нэг нь грелин, нөгөө нь лептин. Грелин нь таны хоол идэх зуршлыг нэмэгдүүлдэг бол лептин нь бууруулж байдаг. Нэг шөнө л нойр дутуу явахад грелин илүү ялгарч, лептин буурна.

2. Хоолны сонголт муудна

Ядарч байхдаа ямар төрлийн хоол идэхийг хүсдэг талаараа бодоод үз. Хэрэв та ихэнх хүмүүстэй адил бол чихэрлэг, нүүрс усаар баян хоол эсвэл ямар нэг тослог, амттай хоол идэхийг хүсэх байсан. Нойр муу бол идэх хоолоо буруу сонгож эхэлнэ. Амттай, чихэрлэг цагариган боов урд урдаас илүү амттай санагдаж эхэлнэ.

3. Үр дүнгүй дасгал

Нойр муутай бол таны хийсэн дасгал, хөдөлгөөн үр дүнгүй тэг болно. Сайн унтаж амраагүй шөнийн дараах хийсэн дасгал танд хэцүү мэт санагдаж, өргөсөн юм ч хүнд оргино. Дасгал хийлээ ч яагаад нэг л болохгүй байгаа учир нь энэ. Үүнийг санаж авах хэрэгтэй.

4. Стресс

Жингээ хасах гэж мэдээж хэдийн стрессдсэн байгаа. Цар тахалын хүнд цаг үед ажлаа зохицуулах, гэр бүлдээ цагаа зарцуулах, үүний хажуугаар жингээ барих бол том сорилт гэдэг нь дамжиггүй. Ихэнх хүмүүс үүнийг анзаардаггүй. Хэдийнээ хэт их стрессдсэн байхад хэт их дасгал хийх нь сайхан санаа биш. Хэрэв та сайн унтаж амрахгүй бол таны бие сайн тэнхрэхгүй дээр стресснээс болж үүссэн гормон таны жингээ хасах оролдлогыг үгүй хийнэ.

Эх сурвалж: www.cnet.com/