Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Манзуширын-Ам” гэдэг газарт хүн хөлөөрөө хаданд хавчуулагдсан тухай мэдээлэл өчигдөр 16 цагт тус аймгийн ОБГ-т ирсэн байна. 

Дуудлагын дагуу, Төв аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай 12 км замыг туулан 18:40 цагт очсон байна. Аврагчид 6 минут ажиллан иргэнийг эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Тухайн үед жимсэнд дөрвүүлээ явсны нэг нь хальтарч, хавцлын хаданд хавчуулагдсан энэ ажээ. 

Иймээс ОБЕГ-аа иргэдийг ой хээрээр зугаалахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна.