Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Төсвийн байнгын хорооноос эрхлэн Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Татварын багц хуулийн шинэчлэлийн талаарх танилцуулгыг хийлээ. Тэрбээр, “Сангийн яамнаас татварын шинэчлэлийг 5 үндсэн зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж, хуулийн төслийг боловсруулсан. Татварын шинэчлэлийн нэг гол зорилт нь татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах учраас 2019 оныг Сангийн яамнаас гааль, татварын шинэчлэлд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Иргэдэд дарамт шахалт үзүүлдэг биш тайлбарладаг, ойлгуулдаг, харилцан ойлголцож асуудлаа шийддэг байгууллага болгохын тулд ажиллаж байна. 2018 онд эдийн засгийн өсөлт 6,9 хувь хүрч, төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелэсэн. Макро эдийн засаг, нийгмийн хөгжил өсөлтийг дагаад татварын орчин өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой. Тиймээс эдгээр хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар аж ахуйн нэгж, иргэдэд татварын таатай орчин бүрдэнэ гэж үзэж байна” гэв.

Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ, “Өнөөдөр төсөв, татварын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслийн үзэл баримтлалын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. УИХ-аас батлан гаргаж буй хууль тогтоомжууд нь нийгмийн харилцаанд оролцогч аливаа этгээдийн эрх ашигт нийцсэн, нийгэмд үүссэн хүлээлтийг хангасан, төрийн байгууллагуудын хариуцлагыг дээшлүүлж, хүнд суртлыг арилгасан, иргэдэд ээлтэй, нэг мөр ойлгогддог зарчмыг хангасан байх шаардлагатай. Иймээс Татварын багц хуулийн зүйл, заалт бүрийг шүүн тунгааж, хэлэлцэн ярилцаж батлах шаардлага зүй ёсоор гарч байна.

Хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь иргэн бүрийн хүлээсэн үндсэн үүрэг тул татварын эрх зүйн орчныг сайжруулж, татвараас зайлсхийх явдлыг бүрэн хааж, татварын бааз суурь,төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлогыг чухалчлах ёстой. Үүний зэрэгцээ татвар төлөгчид, бизнес эрхлэгчид, хувь хүний эрх ашгийг дээдлэн аливаа үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжин урамшуулдаг байх хэрэгтэй юм. Ингэснээр бизнесийн орчин сайжирч, далд эдийн засаг ил болж, дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдэх ач холбогдолтой” хэмээн онцлов.

Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд 29 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 45 дүрэм журмыг батлах юм байна. 

Дээрх хуулийн төслүүдэд бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих, татварын бааз суурийг өргөтгөх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын зарчмуудыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгоход анхаарчээ.

Жилийн борлуулалтын орлого 1,5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан авна

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Татварын багц хуулийн шинэчлэлийн талаарх танилцуулгыг хийлээ. Тэрбээр, “Сангийн яамнаас татварын шинэчлэлийг 5 үндсэн зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж, хуулийн төслийг боловсруулсан. Татварын шинэчлэлийн нэг гол зорилт нь татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах учраас 2019 оныг Сангийн яамнаас гааль, татварын шинэчлэлд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Иргэдэд дарамт шахалт үзүүлдэг биш тайлбарладаг, ойлгуулдаг, харилцан ойлголцож асуудлаа шийддэг байгууллага болгохын тулд ажиллаж байна. 2018 онд эдийн засгийн өсөлт 6,9 хувь хүрч, төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелэсэн. Макро эдийн засаг, нийгмийн хөгжил өсөлтийг дагаад татварын орчин өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой. Тиймээс эдгээр хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар аж ахуйн нэгж, иргэдэд татварын таатай орчин бүрдэнэ гэж үзэж байна” гэв.

Улсын хэмжээнд татвар төлөгч 191 мянган аж ахуйн нэгж байгаагааас 95,9 хувийг бичил, жижиг аж ахуйн нэгж эзэлдэг байна. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд эдгээр аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт бизнесийн орчныг дэмжих аж. Тодруулбал, Жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан авдаг болох юм байна. Мөн илүү төлсөн татварыг буцаан олгодог болох зохицуулалт ч байгаа юм. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар илүү төлсөн татварыг өөр  төрлийн, эсхүл ирээдүйд төлөх татварт суутгадаг байдлыг өөрчлөх аж.