ЭНЭШҮТ-д жилд 70-80 хүүхэд хавдар өвчнөөр оношилогдож байна. Үүний 50 хувь нь цусны хорт хавдар гэдгийг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг хавдар судлалын тасгийн эрхлэгч Ч.Дэлгэрцэцэг онцоллоо.

Эдгээр тохиолдлын ихэнх нь 10 хүртэлх насныханд тохиолддог ажээ. Шинж тэмдэг онцгой биш учраас эцэг эхчүүд анзааралгүй явсаар эцсийн шатанд нь хүргэдэг гэв. Хорт хавдраар өвчилж буй хүүхдүүдийн 95 хувийнх нь шалтгаан тодорхойгүй байдаг гэнэ. Яагаад ямар шалтгаанаар энэ өвчин туссаныг тодруулахад хүнд байдаг талаар эмч мэргэжилтнүүд хэлж байна

Цусны хавдартай хүүхдэд ядрах, сульдах,удаан хугацагаар халуурах, биеэр нь цусархаг тууралт гарах, хамраас нь үе үе цус гарах  зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ тохиолдолд та эмчид яаралтай хандах шаардлагатай аж. Оношоо зөв тодруулж, эмчилгээгээ эрт эхлүүлж чадвал эдгэрэх боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.