Шинэ коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг олон хүн бөөгнөрөхгүй байхаар зохион байгуулж, наадмын бүх арга хэмжээг телевиз болон цахимаар олон нийтэд үзүүлэхээр журамласан.

Үүнтэй холбоотойгоор өмнөх жилүүдийн Үндэсний их баяр наадмаар уламжлал болгон заохион байгуулдаг байсан дараах арга хэмжээнүүдийг энэ жил зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

  • Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх,
  • Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол,
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал;
  • Дээлтэй Монгол наадам;
  • Өсвөрийн бөхийн барилдаан;
  • Өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа;
  • Төрийн дайллага;
  • Уяачдын наадам;
  • Соёл, урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй


Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг ЭНДдарж үзнэ үү.