Жижиг байранд амьдардаг ч хялбархан ов мэх ашиглан илүү том харагдуулах боломжтойг та мэдэх үү? Ингээд та бүхэндээ сонирхолтой зөвлөгөө хүргэе.

#1. Өрөөгөө хуваа

Зочины өрөө гэрийн хамгийн том зайг эзэлдэг. Тиймээс гал тогоо, тоглоомын өрөө гэх мэтээр тусгаарлаж өөрөөр засаж янзлаарай


#2. Унтлаганы өрөө

Унтлаганы өрөөгөө давхар ажлын өрөө, амралтын өрөө болгосноор зай хэмнэнэ.


#3. Хооллох өрөө

Хэрвээ та гал тогооноосоо өөр газар ширээ засаж хоолоо иддэг бол энэ зуршлаа хая гэмээр байна. Учир нь хоолны үнэр, чимээ гээд л маш олон сөрөг талтай. Хоолоо гал тогооныхоо өрөөнд идэх нь хамгийн зөв сонголт шүү.


#4. Тавилга

Тавилга сонгон авахдаа хоёр болон түүнээс дээш зориулалтаар ашиглаж болохыг сонгоорой. Шургуулга болдог сандал, ор болдог буйдан гээд л маш олон шинэ тавилга үйлдвэрлэгдсэн шүү.


#5. Давхар ор

Олон хүүхэдтэй айлд зай хэмнэхэд хамгийн тохиромжтой сонголт бол давхар ор юм шүү.


#6. Ширээ

Ажлын, хоолны, зочины өрөөний гээд л маш олон төрлийн ширээ байна уу? Тэгвэл нэг л ширээг олон төрлийн зүйлд зориулж хэрэглэх нь хамаагүй ашигтай шүү.


#7. Нэмэлт зайг ашиглах

Хэрвээ танайх шаттай бол шатны доороо агуулах хийгээрэй. Мөн орны доороо юмнуудаа хадгалах гээд л олон боломж байгаа шүү.

#8. Хананы дээд талын тавиур

Ихэнх тавиурууд гарт ойрхон намхан байдаг. Тэгвэл хэзээ ч уншдаггүй ном, хэрэглэдэггүй зүйлсээ хананы дээд талд тавиур хийгээд тэндээ тавьж байвал зай хэмнэхээс гадна үзэмжийн хувьд ч гэр орныг тань чимнэ.


#9. Гал тогооны өлгүүр

Зурагт харагдаж байгаа шиг өлгүүрт сав суулгаа өлгөснөөр ямар том зайг хэмнэж болно гээч.

#10. Хөшиг болон толь

Таазнаасаа шал шүргэсэн урттай хөшиг нь гэрийг тань илүү том харагдуулдагийг мэдэх үү? Мөн хананы толь өрөөг тань илүү том цэлгэр харагдуулах болно.

#11. Өрөөний өг

Зурагт харагдаж байгаа шиг өнгөөр өрөөний ханаа будвал илүү том цэлгэр харагдах болно.

#12. Хэрэггүй зүйлсээ хаяж сур

Хуучин ном, хуурцаг, хэзээ ч өмсдөггүй хувцас гээд л маш олон зүйлс бий. Хэзээ нэг өдөр ашиглана гээд бодолгүй хаяж сураарай.


#13. Хайрцаг

Цаасан хайрцагт юмнуудаа хийгээд л гэртээ байлгах эвгүй шүү дээ. Тиймээс гаднаасаа ч гэрийн өнгө загварт тохирсон зай томтой хайрцаг, сав худалдан аваарай.


#14. Номын сан

Хэрвээ танайх номын сантай бол зөвхөн ном биш өөр бусад зүйлсээ ч гэсэн тавиурт нь тависнаас шинэлэг бас зай хэмнэнэ шүү.