One Direction хамтлагийн экс гишүүн Зейн Малик, загвар өмсөгч Жижи Хадид нар салжээ. 

Хоёр алдартан энэ тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан албан ёсны мэдээллээ. Сонирхолтой нь, дуучин Зейн мэдэгдэл гаргахаасаа өмнө инстаграмдаа Жижи Хадид болон түүний гэрийнхнийг "unfollow" хийсэн гэх сонирхолтой мэдээлэл ч байна. 

Зейн Малик твиттер хуудаснаа "Жижи бид хоёрын үерхэл үнэ цэнэтэй, хайр халамжтай бас хөгжилтэй байсан. Би түүнийг эмэгтэй хүн болоод найзын хувьд их хүндэлдэг. Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй хүн. Бидний энэхүү хэцүү шийдвэрийг хүлээн авч, бидний хувийн орон зайг хүндэлж байгаа фенүүддээ баярлалаа. Энэ мэдээг юун түрүүн биднээс сонсох хэрэгтэй байх гэж бодлоо. Та нартаа хайртай шүү" гэжээ.