Хятадын төдийгүй Холливудын тулаант киноны мастер Жет Ли өдгөө 55 настай. Царайлаг, олон бүсгүйчүүдийн хайрыг татсан тэрбээр “Бамбайн хордлого” гэх өвчин туссан байна. Бие нь муудсан учраас дасгал хөдөлгөөн хийж чадахгүй болсон бөгөөд үлдсэн амьдралаа тэргэнцэр дээр өнгөрүүлэхээр болжээ.

Төвийн нэгэн сүмд аялж явсан зураг нь шүтэн бишрэгчдийнх нь санааг ихэд зовоосон байна. Тэрбээр өөрт нь санаа зовнисон фэнүүддээ зориулж мэдэгдэл гарган "Миний эрүүл мэндэд санаа зовж байгаа фэнүүддээ би талархал илэрхийлмээр байна. Миний ажил үйлс, эрүүл мэнд цөм сайн.Удахгүй ажиллаж байгаа цөөн хэдэн төслийнхөө талаар та бүхэнтэй хуваалцах болно. Санаа тавьсан бүх хүнд баярласнаа илэрхийлж байна!” гэжээ.