Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Засгийн газрыг огцруулахтай холбоотойгоор УИХ-ын гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж, үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат "Ерөнхий сайд У.Хүрэлсүх та өнөөдөр огцрохгүй бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатараа солиорой. Ч.Хүрэлбаатар таныг арилжааны банкуудаас төрийн мөнгийг хурааж авчихаад бахархалтай ярьж буйгаас чинь би ичиж байна. Энэ мөнгийг чинь эргэлдүүлж ашиг олох ёстой юм. Гэтэл та төрийн тэр их мөнгийг доороо хийж суучихаад зээлийн хүү буурахгүй байх шалтгааны нэг болж байна. Ч.Хүрэлбаатар та Ерөнхий сайдаа эдийн засгийн зөв бодлогоор хангаж чадахгүй байгаа учир валютийн үнэ өсч буй юм" хэмээн хэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цаг хүртэл завсарлалаа.