Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай нэр бүхий өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Улмаар Ж.Эрдэнэбат нарыг сулласан.

Ж.Эрдэнэбат нь УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшиж, сонгогдсон юм. Тиймээс тэрээр 03 дугаар сарын 18-нд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүний тангарагаа өргөх аж.

УИХ-ын 2021 оны хаврын чуулганыг өнөөдөр буюу 03 дугаар сарын 15-нд нээсэн. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийх үеэрээ "УИХ-ын тухай хуульд зааснаар анхдугаар хуралдааны дараа тангараг өргөөгүй УИХ-ын гишүүн оролцсон хуралдааныхаа дараа тангараг өргөдөг. Тиймээс Ж.Эрдэнэбат ирэх пүрэв гарагийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүний тангараг өргөнө" хэмээв.