Жаклин Кеннеди нь маргаангүй олны хайрыг булаасан АНУ-ын анхны тэргүүн хатагтай нарын нэг байсан, байсаар ч байх болно.  Тэрээр тамын мэт амьдралыг өөрийн нигүүсэл, гоо үзэсгэлэнг алдалгүй даван туулж чадсанаар дэлхий хүмүүсийн зүрх сэтгэлд түүх болон үлдсэн юм. 

Brightside агентлаг түүний талаар олны мэдэхгүй сонирхолтой баримтуудыг дэлгэснийг орчуулан хүргэж байна.


1. Жон Кеннедигээс өмнө Жеки нь мэддэг болоод хэдхэн сар болсон залуутайгаа сүй тавьсан байжээ. 


Тэрээр 1952 оны 1 дүгээр сард анхны найз залуу Нью-Йоркийн үнэт цаасны арилжаа эрхлэгч Жон Хастедтай (бие биенээ мэддэг болоод хэдхэн сар болсон) хайр сэтгэлтэй болсноор удалгүй сүй тавьсан байна. Тэдний сүй тавьсан тухай мэдэгдэл "Нью-Йорк Таймс" сэтгүүлд нийтлэгдсэн ба хуримаа 6 дугаар сард хийхээр төлөвлөж байсан аж. Гэхдээ тэрээр найз залуугаа илүү мэдэх болсноор 3 дугаар сард сүйгээ цуцалсан байна.


2. Жекигийн хуурмаг гарал үүсэл.


Жекигийн ээж нь үргэлж дээд түвшний гэр бүлийн статусыг баримталж, нэр хүндтэй гэр бүлээс гаралтай гэсэн дүр төрхийг харуулахыг хичээдэг байжээ. Үнэндээ Жеки нь 1/8  Франц гаралтай, Бувьер хэмээх Франц овогтой байсан нь Францын католик язгууртны удам гэж ээж нь итгэдэг байсантай холбоотой. Гэхдээ бодит байдал дээр түүний өвөг дээдэс нь Америк руу цагаачилсан Ирландын  тариачид байсан аж.


3. Жон Кеннеди гэрлэх санал тавьсанаас сарын дараа саналыг нь зөвшөөрчээ.

Жон Кеннеди сүй тавих санал тавих үед тэрээр нухацтай хандсан ба шийдвэр гаргахын тулд 30 хоног Европ руу аяллаар явсан юм. Аяллын явцад тэрээр Хоёрдугаар Елизаветийг өргөмжлөх ёслолд оролцож, буцаж ирэхдээ саналыг хүлээн авчээ.


4. Тэрээр хуримын даашинзаа үзэн ядаж байв.

Хэрвээ та олны анхаарлын төвд байдаг бол бүх зүйл тэр бүр хүссэнээр болдоггүй. Тэргүүн хатагтайн хуримын даашинз түүнд тохирсон загварлаг байсан ч үнэндээ тэрээр үзэн ядаж байсан аж. Тэрээр хэлэхдээ “даашинз нь хавтгай цээжийг нь улам тодотгож” бас “гэрлийн бүрхүүл шиг харагдуулсан” гэж мэдэгджээ.


5. Үнэндээ тэр хуримын ёслолыг тэр чигт нь үзэн ядсан байна.

Хуримын даашинз нь зөвхөн түүний дургуй байсан цорын ганц зүйл биш  бөгөөд ёслолын арга хэмжээ нь түүний хүссэнээс огт өөр байсан аж. Тэрээр цөөн хайртай, дотны хүмүүсийнхээ дэргэд цомхон ёслол хийхийг хүсч байсан ч олон нийтийн томоохон арга хэмжээ болон хувирчээ. 

Үүнээс гадна тэрээр төрсөн эцгээрээ хөтлүүлэхийг хүссэн ч хойд эцэг болох Хью Анчинклосс нь энэхүү үүргийг гүйцэтгэжээ. Учир нь Жекигийн ээж хуучин нөхрөө ёслолд ирэхийг хүсээгүйгээр барахгүй, түүнийг хуримын өдөр согтоон ирүүлэхгүй байх арга хэрэглэсэн байна. Жеки үүнд маш их бухимджээ.


6. Жеки гурван хүүхдээ алджээ.

Жеки Кеннеди 1957 онд анхны хүүхдээ, охин Каролинааг төрүүлжээ. Гэсэн хэдий ч өмнө нь зулбаж, дараа нь амьгүй охин төрүүлсэн аж. Түүний хүү Жон Жр төрсний дараа тэрээр өөр нэг хүү Патрикийг алдсан бөгөөд уушгины өвчний улмаас төрснөөс 2 хоногийн дараа нас баржээ.


7. Гэр бүл цуцлуулах өргөдөл гаргуулахгүйн тулд түүнд нэг сая доллар төлжээ.


Гэрлэлт нь Жекид тийм ч сайхан туршлага болоогүй байна. Зулбалтын улмаас тэрээр сэтгэл санаагаар унасан ба нөхрийнхөө үнэнч бус явдалуудыг тэрээр мэдэж байсан аж. Хосууд харилцаандаа сэтгэл хангалуун бус байв.  Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Жеки салахыг хүсчээ. Гэсэн хэдий ч Кеннедигийн аав, салалт нь хүүгийнх нь карьерыг үгүй хийх вий хэмээн болгоомжилж, аз жаргалтай гэр бүлийн дүр төрхийг хадгалахын тулд түүнд 1 сая доллараар үлдэх санал тавьсан байна.


8. Жеки нь шарсан бяслаг идсэний дараа нойр авах дуртай байжээ.

Жеки Кеннеди жинхэнэ “icon” бас гайхалтай хатагтай байсан тул олон хүн түүнийг үлгэрлэн дуурайдаг байсан юм. Түүний хобби зөвхөн чөлөөт цагаараа удаан алхах байсангүй. Тэрээр ямар нэгэн уулзалтгүй бол орондоо шарсан бяслаг идэн, дараа нь нойр авах дуртай байжээ.


9. Тэрээр Цагаан ордонд сургууль нээсэн.


Жеки хүүхдүүдээ маш их хамгаалдаг байсан бөгөөд тэднийг олны анхаарлын төвд байлгахыг хүсээгүй аж. Хэвлэлийнхэн түүний охин Каролин-г хотод сурахаар явахад нь хүндрэл учруулсан тул Жеки Цагаан ордны гуравдугаар давхрыг сургууль болгон хувиргав. Тэрээр мөн Кеннедигийн захиргааны ажилтнуудын хүүхдүүдийг урьж оролцуулжээ. Энэхүү гарааны бизнес нь 10 сурагч, мэргэжлийн багш нар, 16 тэжээвэр амьтантай иж бүрэн сургууль болон хөгжсөн байна.


10. Эммигийн шагнал хүртжээ.


Жекиг Цагаан ордонд нүүж ирэхэд хэтэрхий орчин үеийн тохижилттой байсан тул тэрээр эртний эдлэлүүдээр дахин тохижуулсан байна. 1962 онд тэргүүлэх телевизийн сүлжээ “Цагаан ордны аялал” нэвтрүүлгээр Цагаан ордныг дотор болон гадна талаас нь олон нийтэд харуулсан ба уг аялалд тэргүүн хатагтай Жеки хөтчийн үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр уг нэвтрүүлгээр телевизийн Эммигийн шагнал хүртсэн ба тэр цагаас хойш Эммитэй анхны бөгөөд цорын ганц тэргүүн хатагтай болжээ.


11. Жон Кеннедиг алагдсаны дараа тэрээр өмсч явсан ягаан хослолоо солиогүй .


Техаст болсон буудлагын дараа түүний өмсч явсан ягаан хослол цусанд будагдсан байсан ч тэрээр хувцасаа солихоос татгалзсан байна. Тэрээр нөхөрт нь юу хийснийг болон юу тохиолдсоныг бусад хүмүүст харуулахыг хүссэн гэжээ.



Эх сурвалж: https://brightside.me