Коронавирусын цар тахалт өвчний дэгдэлтээс болж БНХАУ олон улсын тавцан дах өөрийн нэр хүндээ засах гэж хичээж байна.

БНЭнэтхэг Улсад суугаа Хятадын элчин сайд Сун Уэйдонг өөрийн твиттер хуудасандаа Энэтхэгийн ард түмэнд хандсан жүжигчин Жэки Чаны мэндчилгээг оруулсан байна. 37 секундийн мэндчилгээг 19,700 хүн үзсэн байна. Энэтхэгт хамгийн алдартай хятад хүн нь кино од, жүжигчин Жэки Чан юм байна.

Тэрээр мэндчилгээндээ хинди хэлээд сайн байна уу буюу Намастэ гэж алга хавсран мэндчилсэн байна. "Бид бүгд одоо хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа гэдгийг би мэднэ. Бид эсрэг байж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хэрэгтэй. Хүчтэй байгаарай. Бидэнд гэрэлт ирээдүй өмнө минь бий гэдэг би чин сэтгэлээсээ итгэж байна" гэсэн байна.

Энэтхэгт коронавирусын халдвараар 125 мянга гару хүн өвчилж, 3700 гаруй хүн нас бараад байна. Энэтхэг улсын Засгийн газар 1.3 тэрбум хүн амаа 5 дугаар сарын сүүл хүртэл хатуу хөл хорионд оруулсан нь дэлхийн хамгийн том хэмжээний хөл хорио болоод байна.