Хүний тэнэглэл эмчлэгддэггүй учир хорт хавдраас дор юм гэж “Alibaba” компанийг үүсгэн байгуулагч Жэк Ма Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлжээ.

Ажилтнууддаа юуны түрүүнд ямар шинж чанартай байхыг чухалчилдаг вэ хэмээн Жэк Магаас асуухад тэрбээр, “Хүнд байх хамгийн гол зүйл бол ухаан юм” гэж хариулсан байна.

Би компанидаа өөрөөсөө ухаантай буюу 4-5 жилийн дараа миний дарга болчихож магадгүй тийм хүмүүсийг ажиллуулдаг. Тэнэг байх нь хорт хавдраас аймшигтай”.

Тэрбээр бууж өгөх дургүй өөдрөг үзэлтэй хүмүүст дуртайгаа онцлон тэмдэглэсэн байна. 

“Олон салбарт олон агуу удирдагчийг харж байсан. Тэд үргэлж өөдрөг байдаг бөгөөд хэзээ ч гомдолдоггүй”.

"Alibaba Group” нь цахим худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг Хятадын хамгийн том компани юм. Жэк Ма тус компанийг 1999 онд байгуулжээ. Компани мөн “Alipay” хэмээх өөрийн гэсэн төлбөрийн системтэй. Түүнчлэн “Alibaba”, “AliExpress”, “Tmall” болон “Taobao” гэдэг охин компаниудаас гадна, үүлэн болон хиймэл оюун ухааны технологи боловсруулагч “Alibaba Cloud” болон “AI Labs” компанитай юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости