Жеймс Бондын тухай кинонууд байгаагүй бол киноны салбар ямар байх байсан бол гэдгийг төсөөлхөд бэрх юм. Ян Флемингийн зохиосон нууц агент нь олон жилийн турш эрэгтэйлэг хүний үлгэр жишээ болж ирсэн. Хүчтэй, эр зоригтой, эмэгтэй хүнтэй эелдэг байдлаараа Бонд 50 насны ойгоо тэмдэглэсэн.


9. Бондын нэрийг шувууны тухай номноос олсон.

Бондыг бүтээгч Ян Флеминг өөрийн баатраа уйтгартай нэгэн нэрээр нэрийдэх гэж байсан. Түүний хүсэж байснаар нэр нь энгийн хэрнээ анхаарал татдаг байх ёстой байсан бөгөөд хамгийн төгс хувилбарыг тэрээр америкийн шувуу судлаач Жеймс Бондын «Баруун Энэтхэгийн шувууд» гэсэн номноос олсон юм.

8. Анхны Жеймс Бонд бол америк хүн.

Бонд бол британийн тугнуулч байсан хэдий ч тусгай төлөөлөгчийн дүрд тоглосон анхны жүжигчин АНУ-ын жүжигчин байсан юм. Ян Флемингийн «Казино Рояль» телевизээр анх 1954 онд гарсан бөгөөд гол дүрд Барри Нельсон тоглосон юм. Харин анны америк бус Бондын дүрд хөтлөгч, жүжигчин Боб Холнесс тогложээ.

7. Анхны дэлгэцийн бүтээл.

Флеминг өөрийн баатруудыг бүтээхдээ жинхэнэ хүмүүсээс үлгэр дуурайлал авч бүтээсэн гэдэг. Жеймс Бондыг бүтээхэд хамгийн гол санааг өгсөн хүн бол Кэри Грант юм. Зураг авалт эхэлхээс өмнө «Агент 007» киноны гол дүрийг Кэри Грантд санал болгож байсан хэдий ч Кэри өөрийгөө Бондын дүрд өөрийгөө хувиргаж чадахгүй байх гээд татгалзжээ.

6. Бондын найруулагч жинхэнэ тагнуулч байсан.

Флемингийн нэр дэлхий даяар алдартай болохоос өмнө тэрээр британийн тагнуулын албанд ажиллаж байсан юм. 

5. Бондын адал явдал бодит явдлаас сэдэвлэсэн.

Бондын дүрийг бүтээхэд Флемингд тус болсон бас нэг хүн бол британий нэгэн нууц ажилтан  юм. Хоёрдугаар дайны үед алдартай командлагч Форест Йео-Томас гэх хүн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд Флеминг дайны дараагаар түүний талаар материал цуглуулж эхэлсэн гэдэг. Форестийн түүх Бондын түүхтэй маш адилхан.

4. Роджер Мур зэвсэгнээс айдаг байсан.

Бонд ямар нэгэн зүйлээс айдаг гэдгийг төсөөлөхд хэцүү. Роджер Мур ихэнхидээ Жеймсийн дүрд тоглодог байсан бөгөөд хэн ч түүнийг зэвсэгнээс айдаг гэж бодоогүй биз. Тэрээр залуу байхаасаа зэвсэгнээс айдаг байжээ. Цэрэгт алба хашиж байх үед барьж байсан буу дэлбэрч, хэд хоног дүлийрснээс болж тийм айдастай болсон байна.

3. Кеннеди Ерөнхийлөгч

«Доктор Ноу» гэнэт дэлхий даяар хит болсон. Үүнээс болж ихэнх продюссер, найруулагчид өөр кино хийхээр шийдсэн болов ч Жон Кеннеди Ерөнхийлөгч дахин нэг анги авахыг гуйжээ. 

2. Дэлгэцийн Бонд зохиолоос өөр.

Дэлгэцийн Бонд эелдэг, тамхи татах гэж буй эмэгтэйд гал санал болгодог мэт санагддаг. Гэвч зохиол дэлгэцийн бүтээлээс өөр юм. Зохиол дээр дэлгэцийнхтэй адил Бонд өөртөө итгэлтэй, өөрийн айдас, сандралаа гаргахаас айдаггүй гэж бичдэг. Гэхдээ Бонд цаасан хувилбар дуур уух дуртай ч хэтрүүлэн уудаг, шартдаг гэдгээр дүрслэгджээ.

1.Их Британийн хатан хаанд хүртэл Бонд таалагддаг.

Орчин үеийн Бондын дүрд Дэниел Крэйг тоглодог бөгөөд тэрээр олны хайрыг татаж чадсан юм. Тэр ч байтугай хатан хаан II-р Елизабетэд таалагдсан гэдэг.