Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Америкийн “Amazon” компанийн тэргүүн Жефф Безос дахин тэргүүлжээ. 

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийн хамгийн баян эрхмээр ердөө дөрвөн хүн тодорчээ. “Berkshire Hathaway Inc” хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулагч Уоррен Баффет “Forbes” сэтгүүлийн жагсаалтыг нэг жил, Мексикийн бизнес эрхлэгч Карлос Слим 2010-2013 онд, “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс 2001-2017 он хүртэл 12 удаа тэргүүлжээ. 

Өнгөрсөн онд Безосын хөрөнгө 112 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. Харин Гейтс 90 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө  хоёрдугаарт жагсжээ.  

Гэрлэлтээ цуцлуулж байгаа Безос хөрөнгийнхөө талыг эхнэртээ алдаж магадгүй байгаа юм. Ингэснээр түүний эхнэр Маккензи дэлхийн хамгийн баян эмэгтэй болох аж. Гэхдээ тэдний хөрөнгийн асуудлаар шүүх албан ёсны шийдвэр гаргаагүй учир “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр Францын гоо сайхны “L'Oreal” компанийн өв залгамжлагч Франсуаза Бетанкур Майерсийг тодруулжээ. Нийт 49.3 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй бүсгүй дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 15 дугаарт орсон байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS