Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл хугацаанд хүлээн авчээ.

Энэ удаад ЖДҮХСангаас зээлийн эргэн төлөлтөөс татан төвлөрүүлсэн 50,4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох юм. 

Тус сангаас 2020 онд олгох зээлийг “Covid-19” халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих юм.

Дэлхийн нийтээр тархсан COVID-19 вирусын улмаас энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалтыг анх удаа цахимаар хүлээн авч, зээлийн нэгдсэн систем дээр үүссэн хэт ачаалалыг бууруулах, хугацаанд нь илгээсэн төслийг хамруулжээ.