ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авчихаад уучлал гуйж буй төрийн түшээдийг уучлах үндэслэл байхгүй хэмээн иргэд "Бид уучлахгүй" цахим жагсаал эхлүүлээд байгаа.

Тус цахим жагсаалыг зохион байгуулагчид өнөөдөр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас мөнгө авсан хэмээн нэр дурдагдаад буй УИХ-ын гишүүдийг Үндсэн хуулийн цэцэд мэдүүлжээ.

Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан, "Бид уучлахгүй" цахим жагсаалыг зохион байгуулагч Б.Мягмардорж "Тус сангаас зээл авсан УИХ-ын гишүүд нь Үндсэн хууль зөрчсөн үү, хэрэв зөрчсөн бол холбогдох арга хэмжээг авах шаардлагатай. Ёс зүйн хариуцлага хүлээж уучлал гуйж байна гэж ярьж байна. Гэтэл ёс зүйн хариуцлага хүлээнэ гэдэг нь уучлал гуйгаад өнгөрчихдөг зүйл биш" хэмээн ярилаа.